Friday, March 13, 2009

Kiss Kiss Kiss


Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучилаарай
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучилаарай
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгийн
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой

Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгийнма
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ

Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучилаарай
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа

Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгийн
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа

Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвшир
даг

No comments:

Post a Comment