Thursday, January 29, 2009

Франц Улс

Газар нутаг нь 550 мянган хавтгай дөрвөлжин км. Баруун Европоос хамгийн өргөн уудам нутагтай бөгөөд уур амьсгалын хувьд баруун хэсэгтээ далайн, өмнө зүгт газар дунлын тэнгисийн төв ба зүүн хэсгээрээ эх газарын уур амьсгалтай. Франц улс нь 22 бүс нутаг, 96н мужтай бөгөөд Гуадолоп, Мартиник, Гуан Ла Реуинион гэёэн ₮н муж нь далайн чандад оршдог.Манай UB 9н дүүрэгтэй бол Парис 20н дүүрэгтэй. Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцарь, Итали, Испанитай эх газараар, Ла Маншийн хоолойгоор Англитай хиллэлдэг.


Үидэсний мөнгөн тэмдэгт нь франк байсан ба 2002 оноос Европын холбооны улсуудын нэгдсэн тэмдэгт болох еврод шилжсэн.


Парис бол тэр чигээрээ гайхамшигийн орон. Тэнд талхны, дарсны, шоронгийн хуял тачаалын, дуураймал хуурамч эд юмсын гээд олон янзын музейтэй. Эдгээрээс хамгийн алдартай нь Лувр буюу Palais du Lauvre. Мөн Парисын Вандаамын талбайд 1р Наполеоны 40 шахам өндөр, Австриас олзолсон 1000 их бууны хайлшаар бүтээсэн сүрлэг хөшөөтэй.
Мөн уг улсын тодотгол ч гэж хэлж болохоор хэд хэдэн зүйл байнаа. Францчууд нь музейгээрээ бусдыг гайхшруулаахаас гадна үнэртэн, чамин хувцасааараа байлдан дагуулдаг. Моод Францаас эхэлдэг гэх нь ч бий шүү. Мөн хамгийн гайхалтай тэднийг дарс баяслаггүйгээр төсөөлөх аргаггүй. Дарсыг хаана ургасан, хэдэн үны урацаас хамаарч дарсны чанар үнэ нь ялгаатай. Мөн Францын Шампань муж бол ориглуун дарсны өлгий гэж байгаа. Тэндхийн хөрсөнд ургадаг усан үзэм ер бусын исэлдvvлэх чадвартайг XIX зуунд францууд мэдсэнээр оргилуун дарс мэндэлжээ.Францын инженер Густав Эйффел 329 м єндєр, 7000 тн жинтэй цамхгийг удирдан байгуулсан нь тvvний нэрээр нэршиж, Францын бэлгэдлийн нэг болжээ.

Sunday, January 4, 2009

Дарс хундагала


Надад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя.
Зовлонг жаргал гэж боддогийн чинь төлөө
Зоргоороо зүрх зүсдэгийн чинь төлөө
Инээдээ мартсан өдрүүдийн төлөө
Эргүүлж болохгүй цаг хугацааны төлөө
Надад бас дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Жаргалд минь байгаагүй цагаан дарсыг
Жавартай өдрүүдийн сүүдэртэй нь цуг
Бодлоо хугачин байж тогтооё
Бүгдийг нь одоо мартчихана
Хуурамч хүмүүсийн инээдэнд
Худлаа магтаалын гал шуурганд
Ичихгүйгээр би эрх чөлөөтэй байна
Эдлэндээ би эзэн шиг оршиж байна
Надад дахиад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Маргааш харин битгий болоосой

Ухаарлаа.

Амьдрал түүнгүйгээр зогсох юм шиг бодож явсаан
Алдаж ээ би , хожуу ухаарлаа
Амьнаас нь ун
асан атлаа
Аав ээжээ гомдоосон би ухаангүй байж

Ганцхан тэр минь гэж бодож явсаан
Гэнэн байж би сая л мэдлээ
Нэгэн гэрт өсч торничихоод
Над руу гэсэн ахан, дүүсээ ойшоогоогүй би ухаарахгүй явж


Өнгөт орчлонд заяасан ганцхан залуу насаа
Үеийхэнтэйгээ
ч уулзахгүй хөндийрч
Өөрөөсөө илүүтэй
тэрнийг гэсээр явсаан
Үнэхээр том алджээ би амьдралаараа ухаарлаа

Цаг хугацаа амсхийх зуур

Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

Рентген зурхай

Хонь (March 21-April 19)
Арай дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа.Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу үедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр (May 21-June 21)
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хүүхэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр , биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.

Мэлхий (June 22-July 22)
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү түрүүлж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нүх рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зүрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан (July 23-August 22)
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.

Охин (August 23-September 22)
Заан шиг бахдам эелдэг ч , туулай шиг ухаан багатай хөлдүү. Нарийн, харамч, үглээ, хэрүүлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу ер хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бүхэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.

Жинлүүр (September 23-October 22)
Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салаганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц (October 23 - November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж», будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.

Нум (November 22-December 21)
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь давуу тал гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам цохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг түвэг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар (December 22-January 19)
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

Хумх (January 20-February 18)
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

Загас (February 19-March 20)
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

Хайр дурлалын нэр томъёо

Хайр дурлал гэдэг чинь өөрөө нэгэн янзын ТОМЪЁО шүү дээ. Тооны томъёоноос ялгаатай нь үүнийг өдөр бүр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Тэгээд ч гэр бүлтэй бол үүнийг илүү сайн мэдэх ёстой шүү дээ.Энэхүү тестийг зохиосон Унгарын сэтгэл судлаачид танд энэ алтан томъёог хэр сайн мэддэг вэ гэдгээ шалгах бололцоо өгч байна.
Гэхдээ гэр бүлтэй юм уу, хайртай хүнтэйгээ хамт үзэх ёстой. Та хоёр хоёулаа дараах хэдэн асуултанд үнэн зөв хариулаад хариултаа шалгаарай. Уг нь ч хариулт нь таныг нэг их гайхуулахгүй л байх л даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ?…
0. Та хоёрын гэрлэлт юун дээр суурилсан гэж боддог вэ?
а. Хайр сэтгэл, дасал
б. Хүүхэд, дадал зуршил, секс
в. Дундын хөрөнгө, байр

1. Танай гэр бүлд гэрийн ажлыг хэрхэн зохицуулдаг вэ?
а. Тэнцүү
б. Зөвхөн таалагдсан зүйлээ л хийдэг
в. Гэрийн ажил гэдэг миний зууралдаж байх зүйл биш

2. Та гэр бүлийнхээ хүнд /хамтран амьдрагчдаа/ тохиолдож буй асуудлыг байнга сонирхдог уу?
а. Мэдээж, тэгэлгүй яах вэ?
б. Харамсалтай нь үргэлж тэгж байх зав алга
в. Үгүй дээ, надад өөрийн минь элдэв асуудалд хангалттай байна

3. Хэрвээ та хоёр маргавал….
а. Танд хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсдог
б. Сонсохыг хичээдэг боловч өөрийн эрхгүй уур хүрээд яриаг нь тасалдаг
в. Маргаан маань дандаа хэрүүлээр төгсдөг

4. Хэрэлдэж маргалдах үедээ та өөртөө шүүмжлэлтэй ханддаг уу?
а. Ямар ч байсан тэгэхийг хичээдэг
б. Энэ тухай хэзээ ч боддоггүй
в. Хэрүүл гэдэг чинь өөрийгөө шүүмжилж байх цаг биш

5. Та өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч чаддаг уу?
а. Чадна
б. Заримдаа л
в. Хэдийгээр өөрийнхөө буруу гэдгийг сэтгэлдээ ухаарч байсан ч бууж өгөхгүй

6. Гэр бүлийн төсвийн талаар маргаан гардаг уу?
а. Үгүй
б. Заримдаа
в. Бидэнд дундын мөнгө гэж байхгүй, тус тусдаа мөнгөө зарцуулдаг

7. Та ээлжийн амралтаа хэрхэн өнгөрүүлэх гэж байна?
а. Гэр бүлтэйгээ
б. Надад ялгаа алга
в. Ээлжийн амралт гэдэг чинь ажлаас холдож амарна гэсэн үг, Гэр бүл бас үүнтэй адил!

8. Удаан хугацаагаар хол яваад ирэхдээ гэрээ санадаг уу?
а. Тэгэлгүй яах вэ
б. Тийм ч их яардаггүй дээ
в. Хэзээ ч яардаггүй

9. Танай гэр бүлийнхэн бие биендээ бэлэг өгдөг үү?
а. Тэгэлгүй яах вэ, энэ чинь тун таатай зүйл
б. Баяр ёслолын үеэр бэлэг өгдөг
в. Үгүй шүү

10. Та хоёрт гэр бүлээс гадуур янаг амрагийн холбоо байдаг уу?
а. Үгүй
б. Тун ховор
в. Байгаа

11. Хэрвээ та дахин гэрлэх хэрэг гарвал яах вэ?
а. Өөр гэр бүлийн тухай огтхон ч хүсэхгүй байна
б. Сайн бодох хэрэгтэй
в. Хоёр дахь удаагаа ийм тэнэг алхам яасан ч хийхгүй

Одоо оноогоо тоолоод үзье. А гэсэн хариултанд 2, Б хариултанд 1, В хариултанд 0 оноо өгөөрэй.

16 - 24 оноо - Та хоёрт баяр хүргэж болох нь. Танайх аз жаргалтай, бөх бат гэр бүл юм. Та хоёрт зөвлөөд байх юм алга. Гэр бүлийн дотор эв найртай, харилцан ойлголцож амьдрахад юу хэрэгтэйг та хоёр тун сайн мэддэг юм байна.

8 - 15 оноо - Заримдаа танай гэрт бага зэрэг зөрөлдөөн үүсдэг ч та хоёр зохицуулж чаддаг бололтой. Гэсэн ч нэгэн насны ханьдаа илүүтэйхэн анхаарахад гэмгүй л болов уу

0 - 7 оноо - Тэнгэр өршөө, харамсалтай нь танай гэр бүлийн амьдралд аз таарсангүй. Үнэнийг хэлэхэд үүнд та хоёр өөрсдөө л буруутай. Оройтоогүй дээрээ буруугаа хүлээвэл дээргүй юу

Инээдээр нь сонжоорой

Хүмүүсийн санаандгүй хийсэн хөдөлгөөн зан чанарыг нь илэрхийлж байдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл зан чанарыг зөвхөн үйлдэл, яриагаар нь бус бас инээдээр нь мэдэж болдог аж.
Та хэрхэн инээж байгаагаар зан чанарыг тань төвөггүйхэн тодорхойлж болно. Ингээд бүхэнд нийтлэг “арван төрөл”-ийн инээдийг танилцуулъя. Сонжоог бөглөхийн өмнө толинд харж инээгээд ямар үйлдэл хийдэг болохоо сайн ажиглаарай.

Бүсгүйчүүдийн сонжоо
1. Инээж байхд
аа та чигчий хуруугаа уруулдаа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол “айлгүй”-чүүдийн эгнээнд орно. Тиймээс ч та бусдын анхаарлын төвд байх дуртай нэгэн. 2. Та инээж байхдаа амаа дардаг уу?
Хэрвээ тийм бол та маш эмзэг, өөртөө итгэлгүй нэгэн. Маш ичимхий тул бусдын нүдэнд өртөх дургүй. Нам гүм байдлыг эрхэмлэгч. Танд зөвлөхөд өөртөө итгэлтэй бай.
3. Инээж байхдаа толгойгоо хойш нь гэдийлгэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш итгэмтгий, хөнгөмсөг нэгэн. Хааяа сэтгэлийнхээ хөдлөлөөр болчимгүй алхам хийдэг тул бүхнийг сайтар бодож бай.
4. Та инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч, хэзээ ч биелэхгүй зүйлийн талаар хөөцөлдөх хэрэг байна уу? Тиймээс амьдралд ойрхон зүйлийн талаар бодоод үз.
5. Инээж байхдаа хамараа үрчийлэгдэг үү?
Хэрвээ тийм бол таны үзэл бодол, сэтгэл байнга хувирч байдаг. Та маш зөрүүд, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн юм. Тиймээс таны энэ зан эргэн тойрныхонд чинь хүндрэл учруулдаг.
6. Та амаа том ангайлгаж маш чангаар инээдэг үү?
Хэрвээ тийм бол та маш хөгжилтэй хүн юм. Хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй. Та сайн ярьдаг шигээ бусдыг сонсож сурах хэрэгтэй.
7. Бага зэрэг бөхийж дуугүй инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өрөвч, үнэнч шударга, орчиндоо зохицож чаддаг хүмүүсийн нэг юм. Сэтгэл санаа, үйлдэлээ үргэлж хянаж, цэгнэж байдаг тул хэнийг ч гомдоодоггүй.
8. Инээж байхдаа эрүүгээ барьдаг уу?
Хэрвээ тийм бол та хүүхэд зангаа гээгээгүй нэгэн. Тиймээс ч та юу ч бодохгүйгээр бүхнийг хийдэг байх.
9. Нүдээ онийлгож инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцэвржүүлэгчдийн нэг юм. Таны ажил хэрэгч, шаардлага өндөртэй чанар тань сайшаалтай ч хааяа энэ чанараа хэтрүүлчихдэг. Ийм тохиолдолд өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараад үзээрэй.
10. Инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй юү?
Хэрвээ тийм бол та бусдын бодлыг харгалзахгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг хүн байна. Энэ нь эргэн тойрны хүмүүст таалагддаггүй.
Эрчүүдийн сонжоо
1.
Инээдээ барьж чаддаг эрчүүд. Инээдтэй зүйл сонсоод элгээ хөштөл инээмээр байсан ч түүнийгээ барьж чаддаг эрчүүдийг удирдан жолоодох хэцүү. Гэхдээ тэд дурлалд үнэнч байдаг. Нөгөөтэйгүүр тэдэнд найз нөхдийн халуун дулаан үг хэрэгтэйг мартаж болохгүй.
2. Нүдээ аниад, толгойгоо гэдийлгэн инээдэг эрчүүд. Ийм эрчүүд зугаа цэнгэлд дуртай байдаг. Тэдний хувьд хэн нэгний халамж хэрэгтэй болох үед л найз охиноо санана.
3. Амаа том ангайж, сэтгэлийнхээ гүнээс инээдэг эрчүүд. Амьдралаас баяр хөөр авч чаддаг тул амралт зугаалганд сайн хань болно. Мөн ухаантай үг, шүүмжлэл, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог ч удалгүй үүнээсээ залхаж эхэлдэг. Харамсалтай нь ийм эрчүүд бүдүүлэг хүмүүс юм. 4. Жигтэй инээмсэглэдэг эрчүүд. Ийм эрчүүд сүрлэг харагддаг ч болгоомжил. Тэд их зальтай хүмүүс юм. Хэрэв уруулынхаа баруун өнцгийг үл ялиг өргөн инээмсэглэж байвал таныг нүдээ цавчиж амжаагүй байхад л хуурах вий.
5. Ялдам инээмсэглэдэг эрчүүд. Уруулынхаа зүүн өнцгөөр ялдамхан инээмсэглэдэг хүнтэй учирсан бол танд баяр хүргэе. Учир нь зүүн талд зөвхөн зүрх төдийгүй сэтгэл оршдог гэж үздэг. Тиймээс ингэж инээмсэглэдэг хүмүүс маш ховор байдаг.
6. Инээж байхдаа хөлөө цохиж, хажуу дахь хүнээ барьж авдаг эрчүүд. Ийм эрчүүд бусдаар хүрээлүүлэх дуртай байдаг. Хэрвээ тэднийг тоохгүй бол уур нь хүрч, яахаас ч буцахгүй тул болгоомжлох хэрэгтэй.
7.Сэтгэл түгшсэн байдалтай инээмсэглэдэг эрчүүд. Тэдний нүдээрээ инээмсэглэхийг та хэзээ ч олж харахгүй. Тайван зан сайн хэдий ч өрөвдмөөр удаан хөдөлгөөнтэй хүмүүс.

Эх орон минь

Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нүлимстай нүдээрээ таны зүг хараад зогсож байна, хүү чинь
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь

Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ


Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ

Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа

Хөөрхөн үр минь шулганан зураг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг дуудаж байгаа

Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь

Хүсэл ихтэй ирэхэд ,хясал ихтэй угтсан хүний нутагт
Хүү чинь эх орон таныхаа төлөө зүтгэж явна

Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Монгол эх орон минь хүү чинь тандаа хайртай шүү

Юу ч гэхийн...

Хүн төрлөхтөн тэнэг мунхагаасаа болж мөхөж сүйрнэ гэдэгт итгэхгүй, баталгаа хэрэгтэй байгаа бол та эдгээрийг уншаарай.
  • Тайванд үйлдвэрлэсэн хөнжил дээр игнэж бичжээ " Торнадо хар шуурганаас хамгаалах зорилгоор хэрэглэж болохгүй"
  • Америкийн дугуйн спортын тамирчдын өмсдөг малгайд бэхэлсэн жижиг толин дээр "Толинд харагдаж байгаа бүхэн үнэндээ чиний ард байгаа зүйлс гэдэгийг сана
  • Англид сүүний лонхон дээр ингэж бичдэг "Онгойлгосны дараа лонхоо буруу харуулж болохгүй"
  • Зарим оронд кока колагийн лонхон дээр ингэж бичдэг "Нөгөө гараараа онгойлго"
  • Sears фирмийн үсний сэнсэн дээрх заавар " Унтаж байхдаа хэрэглэж болохгүй"
  • Зууван хэлбэрийн саван дээр ингэж бичдэг "Яг энгийн саван шиг хэрэглэ"
  • BILLA дэлгүүрт Тирамис амттаны хайрцйг дээрхи ингэж бичжээ " Уруу нь харуулж болохгүй"
  • Mars&Spencer-ийн пудинг дээр " Халаасний дараа халуун болно" гэж бичжээ
  • Хятадын гацуур модны чимэглэл дээр " Байр саванд буюу гадаа хэрэглэнэ" гэж бичжээ
  • Sainsbury фирмийн самар дээр "Анхааруулга, энэ хүнсэнд самар агуулардсан "гэж бичжээ
  • American Airlines самрын боодол дээр "Заавар:Боодолыг задалаад самарыг иднэ"гэжээ
  • Шведийн цахилгаан хөрөөн дээрхи бичээс "Хөрөөг гараара буюу өэлэг эрхтнээрэ зогсоох гэж бүү оролд"
  • Хүүхэдэд зориулсан супэрмений хувцсан дээр "Та энэ хувцасыг өмссөн ч нисэж чадахгүй" гэж бичсэн байдаг
  • Зочид буудалын усны малгай дээр "Зөвхөн нэг толгойд зориулав" гэж бичсэн байдаг
  • Rowenta индүүн дээрхи заавар "Хувцасаа өмссөн үедээ индүүдэж болохгүй"
  • Nytol нойрны эмэн дээр" Анхааруулга Та нойрмоглож магадгүй шүү"

Миний монгол


Миний Монголын салхи хүний нутагт салхилах нь үгүй
Миний Монголын морьд хүний нутагт давхих нь үгүй
Миний Монголын зэрэглээ хүний нутагт дуниартах нь үгүй
Миний Монголын юм бүхэн хүний нутагт байх нь үгүй
Хүмүүн бидэнд эрдэнэ гэж байдаг бол
Хөхрөн униартах уулст МОНГОЛ эх орон гэж хэлье
Хүмүүн бидэнд эрхэмлэж явах зүйл гэж байдаг бол
Хөх толбот морьтон заяат МОНГОЛ угсаатан гэж хэлье.









Сэтгэлийнх....



Шүлэг бүхэн сэтгэлээс гардаг
Шүтээн бүхэн бодолллс гардаг
Тэргхэн үеийн сэтгэлээ чи
Тэрлэн бичвэл шүлэг болно
Тэнгэрлэг төгсийг чинь тунгаасанаар
Тэнгэрийн нар мэт шүтээнэ олно
Хэнийх байх нь хамаагүй шүлэг бүхэнд сэтгэл байдаг
Хэн байх нь хамаагүй шүтээн бүхэн ариун байдаг

Үргэлж...



Ахмад буцааж болохгүй болохоор зүрх минь аймшигтай ихээр шаналдаг
Шатаж байсан зүрхээ өөрөө хөргчихсөн болохоор өөрөө өөртөө үнэхээр гутадаг
Шалихгүй зүйлд хөтлөгөдсөндөө өөрөө өөрийгөө өрөвддөг
Өрөөлийг өрөвдөж хайрлаж мэддэгүй байсан болохоор аймшигт энэ хорвоод орь ганцаар үлдчихсэн ч юм шиг
Өдийг хүртэл өөрөө ө
өрийгөө орчлонгийн мухарт үлдчихсэн ч юм шиг

Ширүүн догшин хорвоогийн хахир хатуу ял шийтгэл ч юм шиг
Ширэв ширэв хийн хэнэггүй явсаар харамсах цаг ирдэгийг мартчихаж э
Улиран өнгөрсөн цаг хугцаа урт ч гэлээ
Урьдын бүхэнээ мар
таж чадахгүй болохоор
Болоод өнгөрсөн бүхнийг буцааж болохгүй болохоор
Бодол сэтгэлд минь мөнхөрчихсөн болохоор
Эргээд бас би гэдэг хүн буцаж чадахгүй болохоор
Энэ бүгд чамтай минь хамт
Чинь зүрхний минь угт анхны минь хайр болон үлдэг
Чимээгүй будрах цаснаар
Чиний минь дүр үзэгдэх тэр мөчид
Чамтай байсан бүхэнээ дурасан санах дурсамж минь болон үлдэг.....

Ээждээ



Хайрт ижий минь намайгаа эрхлүүлээд
Хайртай шүү хүүдээ гээд зулай дээр минь үнсэн суусан нь
Саяхан байсан бусуу он цаг сум шиг урсжээ.
Салхи мэт миний амьдрал улиран оджээ.
Сэргэлэн цовоо хүүхэд нас минь дурсгал болон үлджээ.
Сайхан ижийг минь харин нас жаахан даржээ.
Хатуу хөтүү хорвоод бишгүй зовлонтой
Хайрт ээж минь нүүр тулаад
Хичнээн зовж байхыг чинь хараад
Хүү нь ухаарч туалж байгаагүйдээ одоо л харамсдаг
Гэхдээ та үнэхээр хэцүү үед ч шантарахгүй тэмцдэг
Гэгээхэн харцаараа над руу харан инээмсэглэн хүү минь сонс
Гэрэлт энэ хорвоод сайхан юм гэж байдагын бүгд сайхан болно гэж
Гэнэ хүүгээ дандаа зоригжуулж явсанаа санаж байна уу?
Алаг хорвоогийн хуурамч өнгө зүсэнд хууртагдан
Амьдралаа сүйдлэн яьахыг минь хараад
Арай ч дээ хүү минь зөвөөр амьдараач гэж загнаж ойлгуулах тоолонд
Арчаагүй хүү уинь баярлалаа гэхийн оронд
Айж эмээн зугтан муу бүхэн рүү зүтгэж байжээ
Аяа энэ амьдралын нандин эрдэнэ болох
Амьд бурхан ижиий таныгаа өчнөөн зовоож өрийг тань өвтгөж явжээ
Уучилаарай хүүгээ.









    Залуу нас

    Tue Dec 23, 2008 18:45

    Хүнд хайртай болчихоод шаналж явдаг залуу нас
    Хүний хайранд уярааджаргаж явдаг залуу нас
    Сайхан бүхэнд дуралдаг саваагүй гэнэн залуу нас
    Салхинд хийссэн хамхуул шиг хийсвэр залуу нас

Ойлгодог боловуу?



Он цаг улирч цэг бүдгэрч сэтгэл чангарсан гэвч . .
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон
Нар сар хоёрыг угтаа нэг юм л шиг ойлгож
Найр дуу хууранд намбатай суудаг болсон

Надаас чи явахад юу үлдсэнийг мэдэх үү
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нартай сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл минь үлдсэн, мэдэх үү чи !
Намайг чи орхиход юу үлдсэнийг мэдэх үү
Навчисаар уйлсан намар шиг сэтгэл үймэрч
үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугтаасан дугуй хар цэг болж би үлдсэн
Бүүдгэр болсон хорвоогоос
Бүүвэйн дуу ээжийн хайрыг үгүйлсэн
Бүүр юунд ч зовохгүй нохойн догологд атаархаж . .
.
Бушуухан энэ хорвоогоос явах юмсан гэж....

Уучилаарай



Уйлаад би чамайг бодон суусан ч
Удаан ингэж суухгүй гэж бодсон
Уртаас урт хугацаанд хүлээж суусан ч
Урьдаж ирээд тэврэнэ гэж бодсон
Эргээд бид уулзсан ч
Энэхэн бодлыг минь чи арчсан

Эрхэлж дассан зүрхний галыг
Эргээд асахгүйгээр унтраагаад одсон
Дүүрэн жаргалтай миний сэтгэл
Дэргэдээс минь холдохгүй юм шиг бодсон
Дулаацуулж тэврээд ярилцан суухад

Дэндүү жаргалтайд бодсонсон
Хэзээ ч бид хагацахгүй юм шиг л
Хараа салгалгүй ширтээд инээдэгсэн
Хуурамч зан гаргаж чамд хайртай гэснийг
Хожим нь чи ойлгосон юм байхдаа
Одоо л би чамайг санаж байна
Одоо л би харамсаж байна

Одоо л миний нулимс урсаж байна
Онгироо занг минь уучлаарай....

Хайр гэж үнэхээр агуу



Хайр гэж үнэхээр агуу бас дэндүү өчүүхэн Шударга бус, энэрэнгүй, өршөөлгүй буюу хуурамч Хайртайр гэж хэлүүлчихээд бас Хайргүй гэж хэлүүлж чаддаг Хайр чам дээр ирэхдээ дэндүү их жаргалтай Харин буцахдаа дэндүү их зовлон үлдээдэг Хайртай байхад чи үнэхээр их аз жаргалтай Хайргүй байхдаа чи дэндүү сул дорой Хайр чамд нигүүлсэнгүй, өрөвч зан өгнө. Хайр чамаас явахдаа дэндүү хатуу чанга, зэрлэг болгодог

Өөрөө өөртөө л итгэ.

Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яа

хав

Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эрэгцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх л дээ
Шулуун хэлэхэд өөртөө л итгээрэй

Анхны хайр


Зүүдэлээд би сэрэхдээ чамайгаа дэндүү ихээр саналаа

Зөөлхөн үнсэлтээр намайгаа шагнаад буцахад чинь сэрлээ

Ариуханаас ариухан сэтгэл зүрхийг чинь үгүйлэн хүсэж гунигллаа

Анхны хайр дурлал минь дахиад надад хэзээ ч эргэж ирэхгүйг

би мэдэрлээ

Үүрд чамайгаа мартахгүй гэдэг ээ одоо л ойлоглоо

Үнэнч нандин дурлалаа эгнэгт дурсахаа ухааарлааа

Үдэлээд буцдаг хорвоод чамайгаа гомдоосондоо харамсалаа

Үнэхэээр эргэээд надад олдохгүй миний анхны ариухан хайрааа