Sunday, January 4, 2009

Ээждээ



Хайрт ижий минь намайгаа эрхлүүлээд
Хайртай шүү хүүдээ гээд зулай дээр минь үнсэн суусан нь
Саяхан байсан бусуу он цаг сум шиг урсжээ.
Салхи мэт миний амьдрал улиран оджээ.
Сэргэлэн цовоо хүүхэд нас минь дурсгал болон үлджээ.
Сайхан ижийг минь харин нас жаахан даржээ.
Хатуу хөтүү хорвоод бишгүй зовлонтой
Хайрт ээж минь нүүр тулаад
Хичнээн зовж байхыг чинь хараад
Хүү нь ухаарч туалж байгаагүйдээ одоо л харамсдаг
Гэхдээ та үнэхээр хэцүү үед ч шантарахгүй тэмцдэг
Гэгээхэн харцаараа над руу харан инээмсэглэн хүү минь сонс
Гэрэлт энэ хорвоод сайхан юм гэж байдагын бүгд сайхан болно гэж
Гэнэ хүүгээ дандаа зоригжуулж явсанаа санаж байна уу?
Алаг хорвоогийн хуурамч өнгө зүсэнд хууртагдан
Амьдралаа сүйдлэн яьахыг минь хараад
Арай ч дээ хүү минь зөвөөр амьдараач гэж загнаж ойлгуулах тоолонд
Арчаагүй хүү уинь баярлалаа гэхийн оронд
Айж эмээн зугтан муу бүхэн рүү зүтгэж байжээ
Аяа энэ амьдралын нандин эрдэнэ болох
Амьд бурхан ижиий таныгаа өчнөөн зовоож өрийг тань өвтгөж явжээ
Уучилаарай хүүгээ.

No comments:

Post a Comment