Saturday, December 19, 2009

Би....


Намайг явсны маргааш бороо татарч гэнэ лээ Би vvл байж... Намайг явсны маргааш нуур цантаж гэнэ лээ Би шувуу байж... Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэ лээ Би эрвээхэй байж... Намайг явсны маргааш мод нvцгэрч гэнэ лээ Би навчис байж... Намайг явсны маргааш саахалтын хархvv уйлж гэнэ лээ Би инээд байж... Намайг явсны Mapгaaш айлын бэр баярлаж гэнэ лээ Би гуниг байж... Намайг явсны маргааш хєлчvv залуус давхиаvй гэнэ лээ Би сархад байж... Намайг явсны маргааш л нама

Monday, December 14, 2009


Нүгэл хэмээн маяглаж Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан Адам Ева хоёр шиг
хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь бахадъя
Залуу насны чадал дуудсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Занабазарын урласан Дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадъя!
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хар нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээд нейлон капроныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай!
Нөмөрсөн хувцас нүд далд хаана!
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хаcыг чинь алдаршуулъя
Уруул хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй!
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг магтъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг ши
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя!

Saturday, December 12, 2009

Солиотой хүн ярьж байна
Сайхан 3aлyyд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх хэлж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Чи хэн бэ?
чимээгүй үргэлж дагах сүүдрээ би танихгүй байна уу
чийг даасан нойтон сормуус
чихэнд уянга шивнээ
чиний хайрын золиос би юу
мартагдсан аялгуу гэнэт зүрхэнд эгшиглэнэм үү
мөнх дуурсах аяз, цагаан шөнө
миний хайрын гэнэн түүх үү
мянган жилийн өмнөх оч
мөрөөдлийн тэнгэрт дүрэлзэн аснам уу
бодол болон би гайхнам
бүтэлгүй хайрын олон дурсамж
бүлээн зүрхэнд үргэлж асаатай
шингэх наран адил өдрөөс өдөрт
шуугин өнгөрөх залуу нас явсаар

Wednesday, December 9, 2009

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Дуулж баясч угтаарай, шинэ оноо Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ Буянаа түгээж яваарай

Tuesday, December 8, 2009

zvrh chamaar dutaj
hemnelee aldlaa
zvvd chamaar dutaj
noiroo aldlaa
zun sovin chamaar dutaj
muruudluu aldlaa
zuvhun bi chamaar dutaj
setgelee अल्दला....

Monday, December 7, 2009

┏┫    |||┣┓   ┏┓
┗┫━━ ┃ ━━┣┛   ┣┫
 ┃ ━━━━━ ┃  ┏┳┫┣┳┓
 ┗━━━┳━━━┛  ┃    ┃
 ┏━━▇▇▇━━━━━┻━━━━┛
 ┃  ▇▇▇
 ┃  ▇▇▇
 ┗  ┃Ψ┃
    ┃ ┃
    ┛ ┗

Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай

бүсгүй

Дарс шиг шимтэй амьдралын охь нь болж амтал
Дурлал шиг ариун хайрын цэцэг нь болж тэмүүл
Хүн шиг хүний төлөө зүрх нь болон амьдарч
Хүсэл шиг хүнийхээ төлөө гол нь болон гэрэлтэж
Өөдрөг яв бүсгүй минь!

Thursday, December 3, 2009


Аз жаргалыг дараа ир гэж битгий буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамдaa хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо шар нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл бодлоо ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хадгал॥
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж хоногийг битгий хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж дайсандаа битгий хуурт
Амьдралын амраг ханиа битгий хуур

Wednesday, November 18, 2009

Зүүдлэх л гэсийн



Зулын бяцхан гэрэл бадамлан асах тэр л цагаар
Зүрхний мянган бадгийг чамдаа л зориулах гэсийм
Зуун шөнийн тэнгэрт саран эрхлэх тэр цагт
Зүгээр л би чамайгаа зүүдэлж л хонох л гэсиймаа

-Тэнгэрийн уудамд хэдэн од Тэнгисийн гvнд хэдэн чулуу байна Тvvнээс илvv халуухан vнсэлтийг Чамдаа нисгэе. -Миний утас руу(компьютерт) диваажингаас залгаж(и-мэйл ирж) байна. Хамгийн хєєрхєн охин тэнгэр нь алга болчихжээ. Гэхдээ би чамайг барьж єгєєгvй шvv. -Намайг зvрхэндээ цоожлоод тvлхvvрээ залгиач. -Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц. -Таны vйлчилгээний хугацаа (интернэтийн эрх ) 2008-02-14 –нд дуусах тул хайртай хvндээ мессеж(и-мэйл) явуулж хугацаагаа сунгана уу. -Инээмсэглээрэй! Инээмсэглэл бол би чиний уруулыг хайрлах 2 дахь шалтгаан. -Би ид шидтэн байна. Гэхдээ “Чамгvйгээр уйдахгvй байх” гэдэг илбэ минь ажиллахгvй байна. -Чи анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг vv? Эсвэл би ємнvvр чинь дахиад нэг єнгєрєх v. -Анхаар утсанд(компьютерт) бємбєг байрлуулсан байна. Хэрвээ та 15 секундын дотор над руу залгаад хэзээ уулзахаа хэлэхгvй бол дэлбэрнэ шvv. -Амттайхан сэрvvлэг захиалсан уу? Хvлээж авсан бол гарын vсгээ зурна уу. -Би амьдралдаа хайртай учир нь нэг хэсэг нь Би чамд хайртай. Учир нь чи миний амьдрал. Єглєєний цайгаа уусайнгvй чамайг бодлоо Єдрийн хоолоо идсэнгvй чамайг бодлоо Орой ч хоолоо идсэнгvй чамайг бодлоо Шєнє нойр хvрдэггvй ХООЛ идмээр байна... -Чи юу гэж бодоод байна? Чи єєрийгєє бvхнээс илvv, чиний тухай би vргэлж боддог, чамтай эн зэрэгцэх хэн ч vгvй чи миний амьдралын утга учир гэж бодож байна уу? Тэгвэл чи зєв бодож байна. Би чамд ухаангvй дурлажээ...Санаа сэтгэлийн минь мєрєєдєл болсон Сайхан чамдаа би хайртай -Хайрлаж дурласан миний хайр Хорвоод хосгvй миний хайр -Тэмvvлэх зvрхнийхээ цохилтын тоогоор Тэнгэрлэг чамдаа хязгааргvй хайртай -Ариун хайр янагийн аялгуунд уярах гэж Анхны бороо сvvлийн цастай хамт чи минь наддаа ирсэн билээ -Чамайгаа би сэтгэлдээ гал бутартал хайрлахсан Сэм сэмхэн гуниглаж хайрлахсан -Єєдєєс гэрэлтэх харцыг чинь мартахгvй Єєр ийм сайхан нvдийг би мэдэхгvй -Зvйрлэшгvй ачтай чи минь зvйрлэшгvй ариун сэтгэл билээ Зєнгєєрєє учирсан хань билээ -Саадгvй амьдралын чинь тvшиг нь би байхсан Сайхан чинийхэээ дэргэд vvрд би байхсан -Алдрайхан намайг аз жаргалаар гэрэлтvvлээч Амьдралын минь алтан нар чи минь билээ -Сайн уу? Би мессеж (и-мэйл)байна. Миний даалгавар бол танд хамгийн энхрий vнсэлтийг дамжуулах -Би яагаад чамайг ингэж их хайрладгийг мэдэх vv? Яагаад гэвэл єєрєєр ерєєсєє болохгvй байна. -Сайн уу нархан минь? Гадаа гудамжинд цас орж хvйтэн салхи vлээж байна. Сэтгэлээ нээгээч. -Би чиний зvрх сэтгэлийг хулгайлахаар ирсэн хулгайч мессеж байна... -@}--}}-- Чамдаа зориулсан цахим сарнай -Би чамдаа бvхий л хайр дурлалаа илгээмжээр чвуулахыг хvссэн боловч шууданч хэтэрхий том байна гээд авсангvй. -Хэрвээ надад чамгvйгээр амьдрах мєнхийн амьдралыг санал болговол би чамтай єнгєрєєх ганц хормыг сонгоно. -Тэнд мессежээр (и-мэйлээр) цахим vнсэлт ирлээ. Утсаа зvрхэндээ наагаарай. vvнийг 7 удаа давтана уу. -Би чамдаа нэгэн гайхамшигтай хєєрхєн, энхрийхэн, ухаалагхан бас хєгжилтэй зvйл явуулах гэсэн боловч би утасныхаа (компьютерийнхаа) дэлгэцэнд багтсангvй. -Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгvй Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал Хорвоо ертєнцєд хэн нэгэн чамайг Хайрлаж байгааг санаарай. -Анхаар!!! Энэ бол аюултай вирус! Энэ вирус миний мессенжер луу нэвтэрч ороод хамгийн хєєрхєн, эелдэг, ухаантай хvнийг сонгоод энэхvv хайрын вирусыг илгээжээ. -Би нохойноос дээр ш дээ Намайг салхилуулаач -Бурхан охин тэнгэрvvдэд далавч тарааж єгсєн боловч чамд єгєєгvй. Хамгийн хєєрхєн охин тэнгэрээ алдахыг хvсээгvй биз. -Хэрвээ хэзээ нэгэн цагт нэг хєгшин сахалтай євгєн гэрт чинь дайрч орж ирээд чамайг уутанд хийгээд хаашаа ч юм авч явбал битгий гайхаарай. Би євлийн євгєнд шинэ жилээр чамайг бэлгэнд авахыг хvссэн юм. -Чиний дэлгэцэн дээр гарч буй энэ єчvvхэн vсэгнvvдээр єєрийнхєє агуу хайрыг илчэлж байна. -Анхаар! Та хайраар бvслэгдсэн. Бууж єгєхийг шаардаж байна. -Хэрвээ бурхан надаас юу болохыг хvсч байна гэж асуувал би чиний нулимс болохыг хvсэж байна. Чиний арьсанд чинь хvрч хацрыг чинь даган урсаж уруул дээр чинь vхэхийг хvсэж байна. -Миний мєрєєдєл бодит амьдралтай учрах тэр л агшинд миний амьдралд чи ирсэн юм. -Vvрэн телефоны оператороос(Энэ Билл Гейтс) ярьж байна. Хайртай хvндээ мессеж(и-мэйл) явуулахгvй бол утсыг(компьютерийг) чинь 2 сарын 14-нд салгах болсныг мэдэгдье. -Энэ л зєєлєн бороо ганцхан чамд жаргалыг илгээх Энэ л дэлхийн жам ёсоор ганцхан чамайг би хайрладаг -Vvр шєнєєр зvvдэлж сэрсэндээ Vvрдийн хайрыг чамдаа єгсєн ч харамсахгvй -Зvгээргvй хайр биднийг эрхлvvлж Зvггvй жаргалд гvнзгий автуулж -Хайрт хань минь чи харанхуйг гийгvvлэх гэрэл минь болж Хан буурал хорвоог туулах тvшиг минь болж яваарай -Ухаарал хайрласан урмын vгэнд чинь би дуртай Урдаас минь ширтэн инээмсэглэхэд чинь би дуртай -Бундад навчисаа гээж модод нvцгэрэх цагаар Бурхан надад чамайг хайрла гэж илгээсэн юм -Алдрайхан намайг аз жаргалаар гэрэлтvvлээч Амьдралын минь алтан нар чи минь билээ -Єєрийн чинь л дэргэд би бvтэн байдаг Єхєєрдєм хєєрхєн чамдаа хязгааргvй их хайртай -Дурлалын тэнгэрт чи миний нар Дурсгалын дэвтэрт чи миний шvлэг. Чамайгаа чанга тэврэн vнсье. -Vнэхээр би чамайг хайрлахгvй байж чадахгvй нь Vзэсгэлэн тєгєлдєр байдалд чинь дурлахгvй байж чадахгvй нь

Намайг нэгэн бүсгүй хайрладаг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Намрын нар шиг илчээрээ төөнөдөг
Навчин уруулаараа эвлүүлж хайр бэлэглэдэг
Намайг зүрхэндээ хадгалж хүлээдэг

Огт аниргүйн дунд ганцхан цэцэгс мэт
Огторгуйд дүүлэгч нар саран мэт
Өөр хэнийг ч хайрлаагүй хайраар
Өөрийг минь хайрлаж бас инээж угтдаг

Хүний гэгээн орчлонд бүсгүй хүн намайг хайрладаг
Хүслээн шившиж нар шиг төөнөдөг
Ариухан гэгээн хайраа бэлэглэж
Аз жаргал өгөөч гэх шиг бүртийж л үддэг

Намайг тэр нэгэн бүсгүй хайрладаг
Нандин,дэндүү их хайраар шагнадаг
Нанчид шиг харцаараа согтоож хайрладаг
Найргийн онгод огшоож шүлэг бэлэглэдэг

Билгийн хур амилааж шүлэг чамдаан зориулж
Ботгон дүрээр мөнхөрч хайр даллан ирж
Бидэрт зүрхэнд үүрээ зассан шувууг
Би бас хайрлахгүй байж чадаагүй

Тэр намайг би түүнийгээ хайрласан
Тэр гэгээн бас эмзэгхэн хайр минь ээ
Наснаасаа эрт буурал суусан үсэнд минь
чи шингэж хайрласан
Нар эргэсэн духны олон хээнд минь
чи нуугдаж хайрласан



Өнгөрсөн олон өдрүүдийн цаанаас
чи шивнэж хайрласан
Өөр буруу тавилангийн өмнөөс
чи сөрж тэмцэж хайрласан
Дэргэд минь ургах уулс бай гэж
чи шившиж л хайрласан

Дэнжийн түмэн цэцгэнд хурын ус шиг
мэлмэрч хайрласан
Дөлгөөн буурал мөрөн голын урсгал шиг
долгиолж хайрласан
Дэмий ирээгүй нартад зүүгдэж зүрхэнд
уярч л хайрласан

2009.04.15 МӨРӨН

Миний сэтгэлд өвс ганхана,салхи исгэрнэ
Монголын тал нутаг үнэртэнэ
Модод шуугиж,шувууд зэллээд
Морьд үүрсэж талын аниргүйд үүр цайж байна

Өнчин толгодын оройд хяруу унаж
Өглөөний наран аргадан захаасаа хайлж байна
Өвсөн толгой ганхана,салхи исгэрнэ
Өнийн буурал түүх надад шивнэнэ

Наран мандаж бодолд хяруу цайрна
Намар болж дээ хорвоогийн энэ л өдөр
Навчис гандана,салхи сэрчигнэнэ
Надад түүх шивнэн уулс дүнсийнэ

Хяруу унасан намрын өглөө
Хөл нүцгэн морьдоо юүлж явна аа
Хаа холын замд эртлэн мордоод
Хамаг хүслээн үлдээж би одно оо

Бараа нь торойгоод ижий минь үлдсэн
Баяртай гэж би ижийдээ хэлээгүй
Байгаа л дүрээрээ алсад мордсон
Билгийн орчлонд ургаж хагдарахаар одов

Ай миний сэтгэлд намрын хяруу унав
Ааш ялдам бүсгүйн сэтгэлд би ургав
Атаа хорсол шунал тачаал нүүрлэж
Амьдрал чамайг би даган одов

Явж явж энд хүрээд зогсов
Ядрав гэж өөрөө өөртөө санаа алдав
Яруухан эгшиг цээжинд үдлэв
Яг энд шүлэг төрөв, чамд дурлав

Ренчиний Чойномд би атаархаж
Расул Гамзатов шиг уянга нэмэв
Равжаа хутагтын онгод сүслэн
Рашаан булаг мэт хайр ундрав
Утаатай гэж Улаанбаатар аа би голсонгүй
Урсгалгүй гэж хатан Туул аа би чамалсангүй
Ядуу юм гэж Монголоо би голсонгүй
Ядруухан амьдралаа өөрчилье гэхдээ
Харийг би зорьсон юм
Эзэнд нь нохой мэт үзэгдэн зарц мэт дарлуулж
Энэ төрд нь цагаач гэж хавчигдан хувь заяандаа гомдож
Халтар хэдэн төгрөгнөөс залуу насаа арилжсан ч
Халхын эрсийн тэнгэрлэг хийморь хэзээ ч нугардаггүй юм
Монгол эрчүүд азгүйдээ харийн боол болж яваа юм биш
Монгол цус арчаагүйдээ хүний нутагт боолчлогдож байгаа юм биш
Нийгэм төрийн солигдох зааг дээр бусдын нутгийг үзье гэж бодсон юм
Насаараа сүртэй явсан юм, боолийн амьдралыг амталъя гэж хүссэн юм.

залуу нас

Нарны гэрэл нь алтны өнгөнд дарагдсан хүний нутагт
Насны зөрөө нь мөнгөний ханшинд идүүлсэн харийн улсад
Хийснийхээ тоогоор хүртэх ногоон төгрөгний хүлээсэнд
Хийсвэр жаргалын дунд зүүд шиг хүлэгдэх залуу нас минь

уучил

Анхны хайраа өгсөн
Алагхан зүрхийг минь уучил
Алаг нүдэнд чинь дассан
Алдрайхан сэтгэлийг минь уучил
Уяхан дүрийг чинь санаад
Урсан гарах нулимсийг минь уучил
Зүүд нойхондоо учирдаг
Зөн билгийг минь уучил
Ухаан жолоогүй чамд дурласныг минь бас уучил

Saturday, October 3, 2009

Зовлонгүй жингээ хасах аргууд

Эмэгтэйчүүдийн байнгын сэдэв жингээ хасах, гуалиг сайхан болох байдаг. Та доорх зөвлөгөөнөөс хэрхэн өөрийгөө зовоолгүйгээр жингээ хасах талаар их өвөрмөц аргуудыг унших болно. Илүүдэл жин маань буруу хоололт хөдөлгөөн дутагдсанаас бий болдог. Энэ зөвлөгөө нь юу идэж байгаа дээр биш харин хэрхэн идэж байгаа дээрээ төвлөрөх юм. Эхлээд эдгээр нь танд хачин санагдаж байж болох ч зуршил болгох юм бол үр дүнг нь та харах болно.

1. Удаан идэцгээе!

Бараг хүн бүр их хурдан иддэгээ анзаардаггүй. Ойролцоогоор 20 минутийн дараа бидний ходоод цадсан гэдгээ тархинд дамжуулж хэлдэг гэнэ. Гэтэл бид хоол идэхдээ 10 минутийг л зарцуулдаг шүү дээ. Тэгэхээр бидний бие организмад шаардлагатай хоол хүнсээс үргэлж илүү ихийг идсэний үр дүнд илүүдэл жин бий болдог. Удаан сайтар зажилж идэхэд цадсан мэдрэмжийг бид хүлээж авахад бэлэн болдог байна.

2. Жижиг тавгийг ашиглацгаая!

Хэрчсэн төмс бусад хоолон дахь хүнсний бүтээгдэхүүнүүд оройн хоолны тавганд маань жижигхэн харагддаг. Тэгэхээр бид өөрсдөдөө хэтрүүлэн идэж байгааг мэдрүүлэхийн тулд жижигхэн тавганд хийж идэх нь тархинд цадсан гэсэн мэдээлэл хүрж та хэтрүүлэн идэх зуршлаас салах юм.

3. Ширээн дээрээ суу

Нэг хазам хүнсийг хүртэл ширээн дээрээ сууж ид. Тухлаж аван элдэв чипс, печенье бусад хүнс хэмлэх нь мэдээж илүүдэл жинг үүсгэнэ шүү дээ.

4. Зөвхөн тавагнаас ид

Чипс, попкорн гэх мэтийг идэхдээ тавганд хийж идэх нь дээрхийн хэлсэн адил хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянах бололцоог олгодог. Савалсан уутнаас нь идэхэд за тэгээд буйдан дээр тухалж авсан бол таны тархи хэтрүүлэн идэх дохиог ялгаж чадахгүй л болов уу? Дашрамд хэлэхэд савалгаатай хүнсний бүхий л бүтээгдэхүүнийг ийн идэх нь чухал.

5. Хоолтой тавгаа өөрөөсөө холдуул

Магадгүй та аль хэдийн сайхан хооллосон атлаа нүдэнд тань хоол харагдвал хоёр гурав халбагадаж идэх дуршил хөдлөнө шүү дээ. Тиймээс хооллож дуусаад бусдын ч юм уу өөрийнхөө үлдэгдэл хоолыг нүдэндээ харагдахгүй газар тавиарай.

6. Үнэтэй амттанг идэх

Амьдралын амтыг чихэр, школад зайрмаг гээд амттангүйгээр төсөөлж болохгүй болов уу? Харин тэдгээр амттан жин нэмэх бас нэг том шалтгаан болдог. Хамгийн үнэтэй десертүүдийг худалдан авах чадвартай тохируулан ав. Ингэснээр амттанаа та хэтрүүлэлгүй идэхээс гадна амттан улам ч их амттай санагдах болно. Санхүү гэдэг бол сайн хязгаарлалт болох болно.

7. Олон удаа хоолло

Махны хэрэгцээгээ багасга. Махны оронд ногоо, жимс гэх мэтчилэн эрүүл хүнсийг сонгон хэрэглэ. Мөн өдөрт бага багаар 7-8 удаа хоолло. Махаар амтлагдсан хоол идэхээ өдөр бүр багасгахыг хичээгээрэй.

8. Идэж байгаа бол зөвхөн ид.

Идэж байхдаа зурагт үзэж, сонин уншиж эсвэл хэн нэгэнтэй яриа өрнүүлж машин барих хэрэггүй. Хоол хүнсэн дээрээ төвлөрч дуршилтайгаар хоолоо л зөвхөн ид. Бусад зүйлийг идэж байхдаа давхар хийх нь автоматаар их идэх үйлдлийг дагуулна.

9. Уух шингэн дээрээ анхаар

Уух зүйлсээсээ та хэр их калори авч байгаагаа тооц. Хэрэв та чихэрлэг жүүс, сод, спиртийн төрлийн ундаанаас татгалзаж чадвал хэдэн зуун калорийг өдөрт хаях болно. Эдгээрийн оронд халуун цай, ice tea, ус зэргийг хэрэглэ.

10. Дуршилаа дарах

Та амттан, сайхан хоол идмээр санагдаж хоолны дуршил тань хөдөлж байна уу? Тэгвэл түүнийг дарахын тулд эхлээд 5 минут хүлээ, хэрэв үнэхээр идмээр санагдаад байвал тухайн хүнснээсээ жижигхэн тавган дээр цөөхөн хэдэн хазамыг тавиад удаанаар идээрэй. Мэдээж үлдсэн амттанаа нүдэнд харагдахгүй газар тавих хэрэгтэй.

Хооллох энгийн хэдхэн дүрэм баримталснаар та өдөр бүр хэдэн зуун калорийг хасах бололцоо байдаг. Туршаад л үз, зуршил болсон үйлдлүүд үр дүнтэй байх болно шүү!

Сэвх арилгах талаар

Сэвхийг арилгаж арьсыг цайруулахад бүрэлзгэнэ, бөөрөлзгөнө, улаан лууван, яншуй, үхрийн нүд, нимбэгний шүүсийг төсний гурил буюу исгэлэн байцааны шүүстэй тэнцүү хэмжээтэй хольж хутгаад арьсан дээрээ тавихад тааламжтай сайхан үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ таны нүүр маш их сэвхтэй бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсийг нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчхад нүүр гарангуй өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийнхаа шүүсэнд нимбэгний хэдэн дусал нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн ажиглагдана.

Илүүдэл жин

Нимбэгний шvvстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестрины хэмжээг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн vvргийг гvйцэтгэж, хэрэгггvй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд vйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Солонгосын одод vvнийг хэрэглэх дуртай.

Зорилгодоо хурдан хүрэх 7 арга

Та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л болон хувирдаг. Тэгвэл зорилгоо биелэшгүй мөрөөдөл болгохыг хүсэхгүй байвал та дараах зөвлөгөөг уншаад үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэж болно.

Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно.

1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “ тэгмээр байна, тэгнэ ингэнэ гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу яг ямар байхыг нь нарийн тодорхойлон бичсэн байх ёстой байдаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихтэй адил гэж боддог юм.

Жишээ нь :
“ Би шинэ байшин худалдаж авмаар байна “гэдэг зорилго биш. Харин “Би 2 давхар, орчин үеийн стильтэй, 4 унтлагын өрөөтэй, тансаг зочны өрөөтэй, ил зуухтай, усан сантай байшин худалдаж авахыг хүсэж байна” гэдэг бол зорилго юм.
“ Би их мөнгөтэй болохыг хүсэж байна” гэдэг зорилго биш. Харин “Би 7 сар гэхэд өөрийн бизнесээр 1 сая төгрөг олно” гэдэг бол жинхэнэ зорилго юм.

2. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг асуух ёстой. Гэхдээ та маш зөв, бөгөөд үнэн хариулах ёстой юм. Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань буруу болох болно. Энэ асуулт бол :
“ Та яагаад энэ зорилгыг сонгосон юм бэ? “
Үүнд та “би зөвхөн хүссэн учраас” гэж хариулах нь хариулт болж чадахгүй. Та яагаад тухайн зорилгыг сонгосоноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсоноо тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Таны гаргасан шалтгаануудын жагсаалт урт, олон байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.

3. Та зорилгоо том тавьж, харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар хийх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг юм.

4. Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 мин гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юу хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт та итгээрэй. Энэ алхамыг хийдэг хүмүүс маш бага байдаг гэдгийг та мэдэх байх. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Явцдаа та өөрийгөө зорилгодоо алхам алхамаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.

5. Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх.
Тэгвэл тэр мөч нь “ Яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Та хэзээ ч зорилгодоо хүрэх үйлдэлийг хийж болно. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.
“Амьдралаас сайхан мөч, сайхан боломжийг хүлээх хэрэггүй . Учир нь тийм мөч байдаггүй” гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг.

6. Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг занг хаях хэрэгтэй. Хэрвээ танд ийм зан байгаа бол дараах аргаар засаж болно.
Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгтэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал :

Өнөөдөр хагассайн өдөр. Би гал тогоонд суугаад цай ууж байна. Би хувцасны шүүгээгээ янзалмаар байна. Түүнийг янзлахад зөвхөн 1 цаг л хэрэгтэй. Янзалж дууссаны дараа надад маш амар байх болно.
Ингэж бичих үед танд өөрийн эрхгүй гялс шүүгээгээ янзлах бодол төрнө. Учир нь та янзалж дууссаны дараа танд сайхан байхыг мэдэж байгаа бөгөөд та өөрийгөө аль хэдийн хувцасаа янзлаж байгаагаар төсөөлсөн байгаа. Энэ арга энгийн мэт санагдаж байж болох ч үр дүн нь гайхалтай байдаг юм.

7. Таны үр бүтээмжийг 125%-р дээшлүүлэх арга.
Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой. Өөртөө сонирхолтой байдлыг бий болго. Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж, өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Та үр дүнг нь хараарай. Та одоо хийж байгаагаасаа 125% аар илүү зүйлийг хийж чадна. Энэ таны амьдралыг бүхлээр нь өөрчилөх болно. Тэгэхээр та хамгийн гол нь аливаа ажлыг сонирхолтой болгох хэрэгтэй.

Ингээд та зорилгодоо хүрэх, зорилгоо зөв тодорхойлох 7 аргаас суралцлаа. Энэ аргуудыг хүмүүс мэддэггүй. Энэ 7 аргыг та ашиглаж сурах аваас зорилгодоо заавал хүрэх болно.

Танд амжилт хүсье.

Хүнд үеийг хэрхэн даван туулах вэ?

Таны амьралд хүнд хэцүү үе тохиолдоод байна уу? Амьдрал хяналтаас гарч, учраа олоход хэцүү санагдаж байна уу? Хайртаа хүнээсээ хагацах, гэр бүл салах, ажлаа алдах, шийдвэр гаргах гээд хүний амьдралд хэцүү цаг тохиолдохыг алийг тэр гэхэв. Энэ хямралын үеийг давж гарахын тулд хийж болох олон зүйл бий.



Өөрт байгаа хүч, боломжийг олж харахад тань доорхи аргууд туслах болно:

1. Шийдвэр гарга.

Та яг одоо энэ бүхнийг давж гарна гэдэг шийдвэр гарга. Амьдрал тань урьдынхаасаа өөр болсон ч байж болох юм. Зарим нэг зүйл хэзээ ч эргэхгүйгээр өөрчлөгдсөн ч байсан хамаагүй та урьд урьдныхаасаа хүчтэй байж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Та бүхнийг ялагч байх болно гэж шийдэж чадвал бүхнийг ялах болно.

2. Дэмжлэг туслалцаа ав.

Та ганцаараа биш. Таныхтай адилхан бэрхшээлтэй олон хүн бий. Хэрвээ та хүсвэл хамтын хүчээр бүхнийг даван туулах зорилготой тусгай клуб, уулзалтанд хамрагдаж болох юм. Эсвэл интернэт чат, форумд хандаж адилхан асуудалтай хүмүүстэй холбогдож болно.

Эргэн тойрноосоо тусламж дэмжлэг хай. Гэр бүл, найз нөхдөөсөө дэмжлэг хүс. Гэхдээ тэд таны өмнөөс шийдвэр гаргах гэж оролдох нь танд таалагдахгүй байвал зүгээр л хань болж, сонсох нь чухал байна гэдгийг сануулаарай.

3. Сэтгэлээ нээ.

Итгэж найддаг хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцах нь тун чухал. Гуниг зовлон, уур бухимдал, эргэлзээ гээд мэдэрч буй бүхнээ ярь. Мөн зарим хүнд өдрийн тэмдэглэл хөтлөх нь ч ашигтай байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч, зөвлөгөө өгдөг хүнд хандах нь бас таныг өөрийгөө ойлгож, шийдвэр гаргахад тань туслах болно.

4. Маргаашийн төлөө бүү санаа зов.

Бүхэл бүтэн ирээдүйнхээ төлөө одоо санаа зовох хэрэггүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин энэ өдөр юу хийж болох вэ гэдэгт л анхаарлаа хандуул. Нэг өдрийг хэдэн хэсэгт ч хувааж болно. Жишээ нь, энэ асуудлыг даван гарахын тулд өглөө юу хийх вэ, орой юу хийх вэ гэж төлөвлөн түүндээ анхаарлаа төвлөрүүл.

5. Тусламж хай.

Тусламж авч болох олон эх сурвалж эргэн тойронд тань бий. Гэр бүл, найз нөхөд гээд л. Тэд туслахыг хүссэн ч, яаж гэдгээ мэдэхгүй яваа ч юм билүү. Тусламж зөвлөгөө өгдөг байгууллагуудад хандах нь мөн ашигтай байдаг.

6. Идэвхитэй бай.

Амьдралын өдөр тутмын хэмнэлээ аль болох завгүй байлгахыг хичээгээрэй. Мөн биеийн дасгал хөдөлгөөн бол стрэсстэй тэмцэх маш чухал хэрэгсэл байдаг. Өглөө бүр гүйх, агаарт алхах, клубт хичээллэх нь таныг бие махбод болон сэтгэл санааны хувьд сэргэг, эрч хүчтэй болгох болно. өглөө гүйгээд орж ирэхдээ та тайван хэрнээ сэргэлэн болсон байгаа анзаарах болно.

7. Өөрөө өөртөө анхаарал тавь.

Өөртөө анхаарал тавихаа хэзээ ч орхигдуулж болохгүй. Өөртөө анхаарал тавина гэдэг бол та өдөр бүр 7-9 цаг хангалттай нойр авч, эрүүл зөв хооллохыг хэлнэ. Мөн гадаад төрхөндөө анхаарч, дуртай зүйлсээ хийх юм. Амьсгалын болон тайвшрах дасгалыг өдөр бүр 10-15 мин хийж хэвш. Энэ нь оюун ухаанаа төвлөрүүлж, бие махбодоо амраахад тустай.

8. Төлөвлө.

Сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байвал яг нэг зүйлийг барьж аван хийж дуусгах нь тайвшрахад тусална. Жишээ нь аяга таваг угаах, эсвэл ажлын төлөвлөгөө байж болно. Том хуанли дээр өдөр бүр хийх зүйлээ тэмдэглэ. Юу хийх ёстойгоо бичгээр харж унших нь танд илүү хяналттай байхад тустай.

9. Өөрт буй чадвараа олж мэд.

Энэ бүхнийг даван туулах хүч танд бий. Гагцхүү үүнийгээ мэдэрч, итгэх нь чухал. Өөрийнхөө давуу талууд, сайн зан чанар, чадвар боломжоо жагсаан бич. Та өөрийнхөө тухай хэлж чадахгүй бол таныг сайн мэдэх хэн нэгнээс асууж болох юм. Заримдаа таны хараахан мэдээгүй гайхамшигт чанарыг тань бусад хүмүүс олж харсан байдаг.

10. Эерэг хандлагын хүч.

Ирээдүйдээ итгэж найд. Тантай адил зовлонтой хүн олон байдгийг хүлээн зөвшөөр. Өдөр бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Өөрийнхөө талаар сайн зүйлийг л бод. Таны ирээдүй ямар байхыг хэн ч мэдэхгүй. Харин та өнөөдөр сайн сайханд итгэж найдаж чадвал маргааш үр өгөөж нь ирэх болно.

Хайрын үнэгүй программ

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?
Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Хэрхэн өнөөдрөө дурсамжтай өнгөрөөх вэ?

Хэн ч өнгөрсөнрүү явж шинэ эхлэлийг бий болгож чадахгүй, харин өнөөдөр шинээр эхэлж, шинэ төгсгөлийг бий болгож болдог.

Өчигдөр замхран алга болж, харин маргааш төсөөллийн үр дүнгээр бүрэлддэг. Тэгэхээр өнөөдөр бол таны амьд байгаа цор ганц өдөр юм. Өнөөдөр бол хамгийн чухал өдөр.

Харин хэрхэн өнөөдрөө дурсамжтайгаар өнгөрөөх вэ?

• Ямар нэг шинэ зүйлийг оролдоод үз. Аливаа зүйлийг сая удаа хийж болох ч анх удаа хийдэг нь ганц удаа юм. Тэгэхээр анхны мэдрэмж, анхны гэсэн зүйлс хамгийн их дурсамжийг дагуулж байдаг. Тиймээс шинэ зүйлийг оролдоод үзээрэй.

• Өөрийн үзэж өнгөрүүлсэн туршлагаараа өөрийгөө хөгжөөгөөрэй. Сайхан дурсамжууд мэдээж амьдралын сонирхолтой үйл явдлаас бүрэлддэг. Тиймээс танд гэж зөвлөхөөд твгээ унтраагаад гадагшаа гар. Хорвоо дэлхийтэй танилц, өөрийнхөө хувьд шинэ нээлтүүдийг хий. Амьдралаас тань өгөж болох бүх зүйлсийг хүртэхийн тулд хичээ. Тэгээд амьдрал танд ямар зүйлсийг санал болгохыг хараарай.

• Таны хувьд хамгийн утга учиртай гэсэн зүйлийг хий. Та өөрийгөө таны хувьд хамгийн утга учиртай гэсэн зүйлстэй холбо. Эсвэл урт хугацааны турш хийхийг хүсэж, бодож ирсэн зүйлээ хий. Амьдрал богино гэдгийг санаарай. Өнөөдөр л алхам хийх нь чухал.

• Өөрийгөө сорь. Шинэ зүйлийг сур. Бүтээлч бай. Жижиг байсан ч хамаагүй ямар нэг зүйлийг хийж бүтээ. Өөрийн чадвар чадлаа сорь. Жишээ нь өөрийгөө хэр хурдан гүйж чадахаа хар. Хязгаарлалтыг эвд.

• Бага зүйлдээр төвлөр, харин өөрийн бүх хүчээ зориул. Тайвшир. Өөрийн хийж буй зүйлдээ анхаар. Олон зүйлсэд бус үнэхээр чухал гэсэн хэсэгхэн зүйлсэд л төвлөр. Яг тухайн өдөртөө өөрийгөө бүрэн холбож сур.

• Олдсон боломжуудад хэзээд “Тийм “гэж хэл. Амьдралын бүх зүйлсийг төлөвлөж болдоггүй. Зарим боломжууд таныг бэлэн биш байхад, төлөвлөөгүй байхад гарч ирдэг. Энэ үед та уян хатан байх хэрэгтэй. Зүгээр л тийм гэж хэл.

• Дуусгаагүй ямар нэг зүйлээ хийж дуусга. Өнөөдөр бол эхэлсэн зүйлээ дуусгахад хамгийн тохиромжтой цаг. Удаан хугацааны турш мөрөндээр тань байсан зүйлс арчигдах үед сайхан мэдрэмж төрдөг шүү дээ.

• Өнөөдрөө дурсах хамгийн зөв арга бол зураг дарах. Олон зурагнуудыг дар. Тэмдэглэл хөтөл. Ингэснээр та дараа нь энэ өдрийг дурсаж чадна.

• Инээ, эерэг бай. Амьдралд тохиолдох зүйлс сайн ч биш, муу ч биш байдаг. Энэ бүхэн ердөө таны хандлагаас хамаарна. Ямар ч зүйл тохиолдсон бай, болдог зүйл болоод л өнгөрдөг шүү дээ. Та хожино эсвэл алдаанаасаа суралцана шүү дээ. Тиймээс аливаа зүйлд эерэгээр хандах хэрэгтэй.

• Өөрөө өөртөө үнэнч бай. Хэн нэгний 2дах хувилбар байснаас өөрөө өөрийнхөө оригнал хувилбар бай. Хэрвээ та өөрөө өөрөөрөө амьдрахгүй бол жинхэнэ утгаараа амьдрахгүй байгаа хэрэг шүү дээ. Жинхэнэ утгаараа амьдрахгүй байх аваас хэрхэн дараа нь дурсах билээ.

• Хэрэгтэй хүнд нь тус бол. Амьдралд та өгж байгаа зүйлээ авдаг. Та хэн нэгний амьдралд эерэг зүйлийг хийх аваас таны амьдрал эргээд эерэг болдог. Хэн нэгэнд аз жаргал өгсөн өдөр таны хувьд болоод тухайн хүний хувьд мартагдашгүй байх болно.

• Шинэ найзтай бол. Хүн гэдэг маш гайхалтай, сонирхолтой зүйлс. Тиймээс шинэ хүмүүстэй уулз, танилц. Юу тэднийг сонирхолтой болгоод байгааг ол. Тэд таны нүдийг нээж, алсын харааг тань хөгжүүлэх болно. Магадгүй тэд таны амьдралыг өөрчилж ч болох юм.

• Ямар нэг хөгжилтэй зүйлийг хий. Хөгжилтэй өнгөрсөн мөчүүд хамгийн тод санагддаг шүү дээ.
• Одоогоороо амьдар. Битгий амьдралын нэг өдрөө хэрэггүй өнгөрөөгөөрэй. Өнгөрсөнөө зүхэж, маргаашдаа санаа зовож байхаар өнөөдөртөө л амьдар

Хийж байгаа ажлаа хэрхэн удаашруулахгүй, хурдан хийж дуусгах вэ?

Хүн өөрийн зорилго, мөрөөдөл, хүслээ бусниулах олон зүйлсийг хийж байдаг. Удаашрал бол хамгийн том алуурчин. Хүн удааширсанаар өөрийн амжилтын замд хаалт тавьж эхэлдэг.

1. Өндөр шаардлага тавихаас сэргийл.
“ Бараг л дуусчихлаа. Гэхдээ арай л….. Дараа долоо хоногт дахиад жоохон хийчихье дээ” .
Ямар сонсогдож байна? Хэт өндөр шаардлага удаашралыг бий болгодог. Энэ бол ажлыг хойш тавихад өөрийгөө зөвтгөх маш амархан арга болдог.
Мөн хүн ямар нэг зүйлд бэлдэхдээ бэлдэх процессд хэт их анхаарах аваас хэзээ бэлдэж дуусахаа мэдэхээ больдог ба яг хэзээ ажлаа хийж эхлэхээ мэддэггүй юм.

2. Яг одоо эхэл.
Өөрийгөө бэлэн байгаа эсэхээ мэдэх хамгийн зөв арга бол яг одоо эхлэх. Хэрвээ эхлээд ямар нэг зүйл нь болж өгөхгүй байвал өөрчилөөд үз. Энэ бол жинхэнэ үйл явц юм.
Хүн ихэнхдээ сайхан цаг үе, зөв цагийг хүлээсээр хайран цагаа үрж орхидог. Гэтэл үнэндээ хэзээ ч зөв цаг, тохиромжтой цаг гэж байдаггүй, харин хүн өөрөө тохиромжтой цаг үеийг бий болгодог гэнэ. Тэгэхээр цаг алдахаа зогсоогоод, одооноос эхэл.
Үйлдэл хийсэн цагт л үйл явдал өрнөдөг шүү дээ. Тиймээс зорилгоо тодорхойлоод, зорилгодоо хүрэх алхамуудыг гаргаад шууд хийж эхэл. Нэгэнт эхлэх аваас зогсож чадахгүй л болов уу.

3. Өдөр бүр 3 алхамыг хийж бай.
Заримдаа зарим зүйлс хийхэд хэт хэцүү санагдсанаар хийж эхлэхээс халширдаг шүү дээ. Тэгэхээр хэцүү санагдаад байгаа ажлаа энгийн хэдэн алхам болгон хуваа.
Тэгээд өдөрт ердөө 3 алхамыг нь л хийж амжуул. Ингэснээр та долоо хоногт 21 алхам, сард 84 алхамыг хийсэн байх болно. Та ихийг хийх тусам ажил тань хурдан, бас амархан дуусах болно.

Хэрхэн оюун ухаанаа сэргэг байлгах вэ?

Бидний нас нэг нэгээр нэмэгдэх тутам хүний нэр, хийх ажлын жагсаалтын дараа нь юу байлаа гээд жижиг сажиг зүйлсийг цаашлаад чухал тэмдэглэлт өдрөө хүртэл санаандгүй мартчихдаг шүү дээ. Доорх зөвлөгөөнөөс та хэрхэн оюун ухаанаа сэргэлэн хэвээр байлгах талаар уншаад үзээрэй.
Зөвлөгөө 1. Зүүн тархиа хөгжүүл.

Хүний зүүн тархи нь учир шалтгааныг олж тогтоох, хэл сурах, математикийн чадвар зэргийг хянаж байдаг. Тиймээс түүнийг байнга хөгжүүлж, ажиллагаатай байлгахын тулд Sudoku гэх мэт оюун ухааны тоглоомыг тоглох, өдөр бүр шинэ гадаад үг хэллэг сурах зэргээр ажиллах хэрэгтэй.

Зөвлөгөө 2. Баруун тархиа хөгжүүл.
Тархины тань энэ хэсэг бүтээлч байдал урлагийн мэдрэмж зэргийг хариуцан ажилладаг. Тархиа хөгжүүлэхийн тулд хөгжмийн зэмсэг тоглох, зурах,шинэ төрлийн хоббиг өөртөө бий болгоорой. Дуулах хүртэл танытархины үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг юм байна.

Зөвлөгөө 3. Тархиныхаа ерөнхий үйл ажиллагааг сайжруулах.
Бясгалгалд суралцах , та заавал мэргэжлийн түвшинд бясалгал хийх албагүй шүү дээ. Амьдралынхаа жаргалтай гэгээтэй дурсамжуудыг тайван орчинд эргэн мэдэр,сана. Одоо байгаа жаргалаа хүлээн авч түүнд таларх. Ирээдүйд бий болох жаргалыгтөсөөл бас залбир.
Цээжлэх чадвараа байнга хөгжүүл. Аливаа мэдээллийг зөвхөнунгаад өнгөрөх биш хэрэгтэй тоо мэдээллийг цээжилж тогтоож занш.
Нийгмийн идэвхитэй байж олон хүнтэй харилц.

Та суугаа ажилтай бол амралтын өдрүүдээр зориуд өөртөө цаг гаргаж дасгал хийж байгаарай. Хөдөлгөөн бол уураг тархинд хийх вакцин байх болно.
Ингээд амжилт.

Япон аргаар хэрхэн хурдан турах вэ?

Охид бүсгүйчүүд гэлтгүй орчин үеийн залуус маань ч жингээ хасах, биеэ авч явах соёлд гайхалтай суралцаж байгаа энэ үед та бүхэндээ биеийн жингээ хасах мөн эрүүл мэндэд тань тустай жорыг танилцуулья.
14 хоногийн дотор 5 – 8 кг жин хасна. Энэ 14 хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгүй. Харин рашаан, буцалсан усыг хүссэн хэмжээгээрээ ууж болно.
Эхний өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр 12:00 – 14:00 Чанасан өндөг – 2 ш, байцааны салат, томатны жүүс
Орой 17 – 19:00 Шарсан загас, байцааны салат
2 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Шарсан загас, байцааны салат
Орой – Үхрийн чанасан мах, 1 аяга тараг
3 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Түүхий өндөг – 3 ш, чанасан лууван, хатаасан бяслаг
Орой – Алим 3 ш
4 дахь өдөр
Өглөө – хар кофе
Өдөр – Шанцай, олив болон лимоны шүүсээр амталсан бууцай, ногоон салат, 1 ш алим
Орой – Үхрийн чанасан мах, чанасан өндөг 2 ш, байцааны салат
5 дахь өдөр
Өглөө – Нимбэгний шүүсээр амталсан түүхий лууван
Өдөр – Чанасан загас, томатны шүүс
Орой – Шарсан загас, байцааны салат
6 дахь өдөр
Өглөө – Хар кофе
Өдөр – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
Орой – Чанасан өндөг 2 ш, түүхий луувангийн салат
7 дахь өдөр
Өглөө – Цай
Өдөр – Үхрийн чанасан мах, жимс
Орой – Тахианы мах, түүхий лууван эсвэл байцааны салат
8 дахь өдрөөс дахин 1-р өдрийн хоолноос эхлэн дарааллан иднэ.
Анхааруулга: Яг өдрийн дараалал жорыг нягт баримталснаар бодисын солилцоо зөв явагдаж та эрүүлээр жингээ хасна.
Дэглэмийн дараа огцом их давс, чихэр, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
Дэглэмийг 2 жилд нэг удаа барихыг зөвлөж байна. Олон удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тань эргээд хор болж болзошгүй.

Гоо сайхан байхад тэвчээр хатуужил хэрэгтэй. Та нэгхэн удаа өөрөө өөртөө шударга байж үзээрэй. Үр дүн заавал гарах болно амжилт!

Sunday, September 27, 2009

Хүн амьдрал

Хүн амьдралынхаа 20-24 жилийг хөнжилдөө өнгөрөөдөг
машин жолоодоход шөнийн 02 цагт хамгаас муу, харин үүрийн 05 цагт эрч хүч суларч байдг. Хүний зүрх өдөрт дунджаар 13680 удаа агшдаг. Хүн хоногт 24 мянган удаа амьсгалж, 1.7 литр шингэн ууж, 1.5 килограмм хоол идэж, 750 булчингийн хүчийг ашиглан баращаалбал 3.5 киломөтр явдаг байна. Энэ хугацаанд 4800 орчим үг хэлж, долоон сая тархины эс ажиллаж, 0.4 мм үс ургадаг байна. Мөн хүний гарын хумс 0.0001 мм, харин хөлийн хумс 0.000001 мм ургадаг ажээ. Эрчүүд өглөөний 07-08 цагийн хооронд сексийн дуршил оргилдоо хүрдэг бол өдрийн 10-12 цагт хамгийн бүтээлч, үдээс хойш 13-15 цагт спортын чадвараа харуулахад тохиромжтой байдаг гэнэ. Хэрэв та гэр бүлтэй бол амьдралынхаа туршид 3000 удаа амрагладаг. Мөн хүн 14 жилийг ажилдаа зарцуулж, 20-24 жилийг хөнжилдөө өнгөрөөдөг гэсэн баримт гарч иржээ. Эрдэмтэд уг баримтыг гаргаж ирэхдээ “Энэ бол зүгээр л норм” гэж тэмдэглэсэн байна. Мөн ямар ч хүн дунджаар амьдралынхаа таван жилийг жуулчилж өнгөрүүлдэг. Хувцаслах, нүүрээ угаах, үсээ янзлах, самнах, сахлаа хусах зэрэгт бүхэл бүтэн дөрвөн жилийг зарцуулдаг гээд бод доо. Түүгээр ч зогсохгүй эдгээр цаг хугацааныхаа 70-аас доошгүй хувийг толины өмнө эргэлдэж өнгөрөөдөг ажээ. Дэлгүүрийн дараалалд гурван жилийг зарцуулдаг нь басхүү бага хугацаа биш юм. Дунджаар хүн хоолны ширээний ард зургаан жилийг үдэхдээ 600 бүтэн талх, 10 мянган өндөг, 1800 килограмм цөцгийн тос, 9000 килограмм жимс, хүнсний ногоо, 3650 килограмм сахар зооглож, эдгээрийг 90920 литр шингэн зүйлээр даруулдаг байна. Нэг хүн бүхий л амьдралынхаа хүнсэнд 50 орчим толгой мал, 300 орчим тахиа хэрэглэдэг.

Sonjoo

Huwi hunii soril
Chamaas yrduu 3n asuult asuuna.Hariult n chamd taalgdana gedegt itgeltei bn.
Bitgii uuriiguu huuraarai uchir n ug soril chamaig "Jinhene Bi" hen be gdgiig chn tanihad tusalna.
Odoonoos asuuh asuultand des daraalaltai hariulaarai! Tsaas harandaa awaad hariultaa bichij awaad daraa n hariulttaigaa tulgaj uzeerei!
Asuult bolgond setgeleese hariulna uu!!!
Asuult 1.
Daraah tawan amitanig hamgiin uurt chn taalagddagas baga taalagddag ruu n daraallulan bichne uu!
Gahai, Honi, Mori, Tahai, Bar.
Asuult 2.
Door bichsen tawan ugend taarah tailbariig bichne uu! /Hamgiin anhan tolgoid orsonoo.Jishee n:Mori-Hurdan/
a/Nohoi
b/Muur
c/Harh
d/Cofe
e/Dalai
Asuult 3.
Uurt chn tanil humuusiig daraah unguur durselne uu!
a/Shar
b/Ulbar Shar
c/Ulaan
d/Tsagaan
e/Nogoon
Hariult 1.
Ehnii asuult tanii amidrald handdag des daraalal ym.
Tahia- Ajil
Bar- Amjilt, Ner hund
Honi- Hair durlal
Mori- Ger bul
Gahai- Mungu
Hariult 2.
Nohoi bol : Chamaig ilerhiilne
Muur bol : Chinii naiz nuhudiig ilerhiilne
Harh bol : Chinii daisaniig
Cofe bol : CHamtai sex hiihed ymar baihiig
Dalai bol : Chinii amidraliig ilerhiilne
Hariult 3.
Shar : Ene hun bol chamaig hezee ch martahgui
Ulbar Shar : Ene hun bol chinii jinhen daisan
Ulaan : Ene hund chi uneheer hairtai
Tsagaan : Ene hun chinii hun chanar
Nogoon : Ene huniig chi hezee ch martahgui

Manicure

Anh manicure n France's uussen gej uzdeg. Uchir n France emegteichuud humsaa urt urguulj zasan ynzaldag baijee. Anhnii lak n 1932 ond uildwerlejee.Ungu n ymar gj bodoj baina medeej Ulaan bsn.Anhnii zalk n amarhan arildag togtots muutai baisan ch Americ tansag heregleenii salond taashan heregldeg baijee.Manicure'n 4n undsen turul baidag baina.
Americ'n undsen baiguulagch Jepyting 1976 ond French manicure'g sanaachiljee.
Hollywood'n produccer zurag awaltiin talbaid buh jujigchidiin zurag awalt, huwtsaslltand tohiruulan manicure hiih sanaliig tawisanaar French manicure uuschee.
French manicure n odoog hurtel hamgiin aldartai ni ym....
Harn Americ manicure n haritsangui hojuu uuschee...
Maks Feckter tuhain uyd uruuliin budag humnii laktai adilhan baih zagwariig gargaj baijee.
Suuliin uyd ene zagwar n ers uurchlugdun zaawal adilhan baih albgui buguud harin gariin humsnii hew mayg n iluu amid baih boljee.
France manicure'n hew maygt Americ hew maygiig tusgaj ugsun n Bewerlly Hills manicure ym.
Harin Spani manicure'n gol ontslog n tod hurts ungiig iluu gargaj ugsun baidag ym baina.
Ymar ajil erheldeg, ymar huwtsas umssun, ymar hew mayg helber zagwar, ter ch baitguai tuhai udur ymar setgel sanaatai baigaatai n holbootoigoor hussen hew ungu zagwaraar manicure'aa hiilgej boloh ym........

Wednesday, May 6, 2009

Миний эх орон

Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа Эмээл дээрээс нь наран манддаг Эрх багийн дурсамж буй тэр газартаа Элгэн халуун өөриймсөг сайхан сэтгэлтэй Эгэлгуй хангалуун ард түмэн тандаа Энхрий охин тань харимаар байнаа, харимаар байна
Машин тэрэг нь солонгорон ховорсон Манан дундаа дуниартсан европоос Эх нутгийн жавар алгадсан хөдөө нутагтаа Эргэж хүү нь харимаар байнаа Хээнцэр хувцастай дэгжин охидтой Хэл нь харь ойлгоход түвэгтэй Хөгжил дэвшлийн хурдаар дэлхийн нүдийг булаасан Хөгшин европ нутаг хэцүү санагдаад байнааХэдэн бээрийн алсад хараа үл гүйцэх Хээрийн намуун шөнө нь одод тоолмоор байна Урсгал усанд нь тольдон тольдон мишээх Унаган нутгийн сайхан эгч нараа хармаар байна Өөрийг минь миний охин гэж Өдөр бүр билэгшээн ерөөл тавин суугаа Өлгий сайхан эх нутагтаа Өөдөсхөн охин тань харимаар байнаа, харимаар байна Гэвч, Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү би эрдэм өвөрлөн буцнаа Миний эх ороон!!!

ээжийн бичсэн захианаас

Ээж нь захиагаа үнсээд үлээгээд явуулчихлаа.
Өнөөдөр зүүн өмнөөс салхитай байна .
Охинд минь түргэн очих байхаа

Эгэлхэн хэрнээ дуугүйхэн бүхэнд шингэж төгс оршихуйг эрнэм
Ээж бурхан тандаа эрхэлж бус зэмлүүлж ухаан далайгаас сурнам
Намрын навчинд гуниг шингээж сэтгэлдээ уйлж явна охин чинь
Нас тоолон бойжуулж өдий хүргэсэн ачийг тань төгс гэнэм , ээжээ
Нарны дулаан цацраг атгаад эжий таньдаа очмоор байна , үр чин ь
Тансагхан болоод даруу бүхэнтэй ханьсаж баяр баясгаланг үгүйлнэм
Тал нутагтаа эрдэж бас эзэгнэж эрх чөлөөг эдэлнэм
Хаврын шувуудад үг зааж өгч эх нутгийн салхинаа шивнэж сууна хүү тань
Хадган сахиуст нутаг ус таныгаа миний баяр бахдал гэнэм , эх орон минь ээ
Харуулдаж суугаа буурал Алтайн зүг дөрөө залж харимаар байна хүү тань
Хязгааргуй хийгээд холын бүхэнд тэмүүлж төгсгөлөг чанарыг хайнам
Хайр ивэлсэн сүүн сэтгэлээс алдуурч бус аргамжуулж эжий таныгаа сананам
Зуний цэцэгсийн зуурдханд харамсаж санаандаа хайлж авна охин чинь
Зул шиг амьдарлын тань төгсгөл бадамлах дөл нь би билээ , ээж ээ
Зуур ч болов тань даа бууж мордоод буцахсан , харимаар байнаа
Энгийн бөгөөд эгэлгүй бүхэнд сатаарч мөнх чанарыг танинам
Эхэлж унасан газар шороо танаараа ертөнцийг хэмжиж бас хэмжигдэж явна
Өвлийн цасны илч , шөнийн сарны туяагаар дутаж гундуухан л байна хүү тань
Өглөөний наран түрүүлж тусах нутаг минь та миний мөн чанар билээ .
Өөрийн минь биеийг өвөртөө багтаах өлгий нутагтаа харимаар байнаа , хүү тань

элгэний минь тасархай энхрий жаахан дүүдээ

Зүүдлээд сэрэх нутаг минь хүүгээ хүлээж суугаа Зүрхэнд ойрхон дүү минь эгчийгээ санаж яваа
Хархан нудэн дүү минь том болж байна гэнэ Хараанаас минь гадуур, Хар,д яваа эгчийгээ ч хүлээлгүй Ханагар том залуу болж байна гэнэ Олон жилээр он удаан чинийхээ дэргэдээс холдоогүй ч Олоон олон тэмдэглэлт сайхан өдрийг эгчийнхээ эзгүйд Оддын дор үзэж, өнгөрүүлж Оргилд нь дүүлж явна уу дүү минь. Бага ч гэлээ барагдахгүй урт Баяр жаргалтай хийгээд уйтгарлаж ганцаардсан өдрүүдийг Балчирхан дүүгээ өдөр нь бодож шөнө нь зүүдэлсээр Барж явна даа энд, эгч нь Сэвшээ салхитай нутагт минь бороо орж байна гэнэ Сэтгэлээс минь уятай ч Сэрэмгэрхэн охиноо ч хүлээлгүй Цэцэглэж байна гэнэ Анхны цасны зөөлхөн будраа нь газарт уналгүй хайлахыг нь Анисган дээр унаж сормуустай эрхлэн бүжихийг нь Аль хэдийн хавар эртний бороо шувууд дагуулан ирж асгарахыг нь Алсад яваа охин чинь үзэж чадалгүй өнгөрөөлөө дөө Эгчийн ганц дүүг хүмүүс эрх гэж хэлэхийг дуулсан ч Эгэлгүй ухаалаг хэрсүү хүухэд би өөр хаана ч үзээгүй ээ Аашаа эвдэж аяглахыг нь амьдралдаа нэг ч хараагүй Алганы хээ дагаж бөмбөрсөн алиа хөөрхөн дүү сэн дээ чи Миний нутгийн хаварыг хүмүүс хэцуу гэхийг сонслоо Мэлмэрч урсах харз, түрүү яргуйг нь мартаа юу даа тэд Хавсарч хуйсганасан салхи ни дээвэр хууртал үлээдэг ч Ханш нээх зөөлөн цагийг авчрах гэж яараа биз ээ Эгчийгээ санаад байна, ирүүлнээ гэж Эрхэлж ээждээ дүү минь нэгэнтээ тунисан байх юм Элэг дэвтээх наран, амины үнэтэй эрдэнэ Энхрийхэн дүүдээ эгч нь харьж явнаа, хүлээгээрэй Охиноо санасан тэнгэр хураар уйлж элгээ дэвтээлээ Одод нь тэрүүхэндээ анивчин миний тухай шивнэлээ Зүйрлэхийн аргагүй тансаг, ижил нь үгүй баян Зүүдэн холын нутагтаа яарж байнаа охин чин, харимаар байнаа

Tuesday, May 5, 2009

MGl

Hunii nutgiin javar jinduu yumaa Husleer boldoggui horvoo hatuu yumaa Sanahiin jargal gedeg denduu yumaa Sar uduriig tooloh ni udaan yumaa Sarand bi huslee shivenlee Salhi nadaar joohon tohuurhav Sanalaa geed zurhee argadlaa Saihan buhen mini MGLd mini uldjee. Han muruniig magtah l yum Hatan tuulaas mini tungalga gej uu Haa saigui hiimel uuls ni Hangain nuruug mini guitseh bil uu Hugjil saitai ch hunii nutag Huh mgloos mini uujim bish dee Hun ard olontoi gehees Horsondoo ymar bayalagtai bish dee Tenger bagandsan barilga gene Tehiin zogsooloos mini surtei gej uu Teneger uudam MGLiin mini Ten hagast ni hurne gej uu

Tuesday, April 28, 2009

Миний бурxан

Энэ xорвоо дээрxи жаргалыг
Эндүү уxаарч явжээ xүү нь
Жаргал гэгч зүйлийг тэртээ xолоос бараадаж
Аянчин мэт жаргал эрж явсан цаг саяxан
Жаргалын иx булаг та минь дэргэд минь байж шүү дээ
Цагийн эрxээр ядарч яваа таныгаа
Цааргалаж анxаардаггүй байжээ
Xүүгээн өршөө ээжээ
Энэ ертөнцийн xайрыг өнгөцxөн мэдэрч явж xүү чинь
Эрээн бараан амьдралд таныгаа л түшиж тулж явъя xүү нь
Энэ ертөнцөд таныхаа үр нь болж төрсөндөө баxдаж явъя xүү тань
Энэ дэлxийд таниараа бас гайxуулж амьдаръя xүү нь
Дэргэд минь амьд бурxан байxад
Тэртээ xолын xаана нь үгүй мэдэгдэxгүй
Тэр бурxныг би шүтэxгүй ээ
Дэргэдээ байгаа амьд бурxан ээж таныгаа л шүтнэм
Тэргэл саран мандаж байxад нойроон xасаж
Рашаан мэт сүүгээрээ намайг амирлуулж
Xүн болгож өсгөж бойжуулсан
Тэр иx юутай ч зүйрлэшгүй ач гавъяаг тань
Тэнэгxэн үр чинь өдийг xүртэл
Тоглож наадан үл анзаарч явжээ
Xүүгээ өршөө ээжээ

Xатуу xөтүү амьдралын бартаат замыг
Xатан зоригоороо сөрж моxоож яваа
Xэнтэй ч зүйрлэмгүй баатар та минь билээ
Энэ насны минь баxарxал та минь юм шүү
Эргэx дараа насандаа аxин үр тань болж мэндлэxсэн
Энгүй цагаан сэтгэлт ээж минь та
Энэ амьдралыг минь гэрэлтүүлэгч нар билээ

ЭР ХҮН ГУНДУУ БАС ГАНДУУ ЯВАХАД БИ ДУРГҮЙ

ЭР ХҮН ГУНДУУ БАС ГАНДУУ ЯВАХАД БИ ДУРГҮЙ ЭЭ ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ХҮНД ХЭЦҮҮ БЭРХ БҮХНИЙГ ГУДИГГҮЙ ТЭСВЭРЛЭН ДАВДАГ Ч ЭР ХҮН ГАНЦ ХАЙР ХАЛАМЖ, ИТГЭЛ СЭТГЭЛЭЭР Л ДУТАЖ ГУНДДАГ БАС ГАНДДАГАА ЗҮС ГУНДУУ, ХУВЦАС НЬ Ч ГАНДУУ ЦАРАЙ ДАРААСТАЙ, ТОЛГОЙ БӨХӨГӨР ЭР ХҮНИЙГ ХАРАХААР ХАНЬСАЖ СУУГААД АРГАДМААР Ч ЮМ ШИГ ХАЖУУД НЬ ЗОГСООД УЧИРЛАМААР Ч ЮМ УУ? ЭГЧИРХЭЖ БАС ЗАГНАМААР Ч ЮМ ШИГ ДҮҮЧИЛЖ БАС АРЧИЛМААР Ч ЮМ УУ? ТОЛГОЙГ НЬ ИЛЖ СЭТГЭЛИЙГ НЬ ЗАСМААР ТОГЛООМ ХИЙЖ ИТГЭЛИЙ НЬ СЭРГЭЭМЭЭР ТОМООГҮЙТЭЖ ЭР ХҮНИЙ НЬ САНУУЛМААР Ч ЮМ ШИГ ГЭВЧ ЭР ХҮН ГУНДУУ БАС ГАНДУУ ЯВАХАД БИ ДУРГҮЙ ЭЭ АЛДАЖ Л БАЙГ Л ДЭЭ ХҮНИЙ ХОРВОО ЮМ ЧИНЬ АЛДААН ДЭЭРЭЭСЭЭ СУРАЛЦАНАА ТЭР ЧИНЬ ЗАЛХУУРЧ Л СУУГ Л ДЭЭ ЗАН НЬ ТЭР ЮМ ӨНӨӨДӨР БИШ Ч МАРГААШ Л ХҮССЭН ЭС ХҮССЭН Ч ХИЙЖ Л ТААРНА, ӨӨРӨӨ ЗАГНАЖ Л БАЙГ Л ДЭЭ ЗАЙЛУУЛ ТАЙТГАРНА ШҮҮ ДЭЭ МӨДХӨН УУРЛАЖ Л БАЙГ Л ДЭЭ ХҮН ЮМ ЧИНЬ УУЧЛАЛ ГУЙНАА УДАЛГҮЙ ЧАМААС УУЖ Л СУУГ Л ДЭЭ ЭР ХҮН ЮМ ЧИНЬ АМЬДРАЛАА МЭДЭЖ Л ЯВАА, ЦААДАХ ЧИНЬ ХҮСЧ ХАРЖ Л ЯВАГ Л ДЭЭ ХҮН Л ЮМ ЧИНЬ ХӨӨРХИЙ ХЭНЭЭС Ч ИЛҮҮТЭЙГЭЭР ЧАМАЙГ ХАЙРЛАЖ, ӨРӨВДӨЖ Л ЯВАА ДОТРОО ХАНЬ ЧИНЬ
ХҮҮХНҮҮД МИНЬ ДЭЭ ЭР ХҮНИЙГ ХАЙРААР БИТГИЙ ДУТАА ОДОО БИШ Ч ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ОЙЛГОЖ ХАЙРЛАНАА ЧАМАЙГ, ЭР ХҮН ХАРИУ НЭХЭЭГҮЙ ХАЙР Л ХАМГААС ҮНЭТЭЙ ЮМ ШҮҮ ДЭЭ ЭР ХҮН ГУНДУУ БАС ГАНДУУ ЯВАХАД БИ ДУРГҮЙ ЭЭ МОНГОЛЫН ХИЙМОРЬЛОГ ЭРЧҮҮД МИНЬ ДЭЭ ГУНДУУ БАС ГАНДУУ БИТГИЙ ЯВААСАЙ ДАА, ХАМАГ БҮХЭН ТА НАРААС МИНЬ ШАЛТГААЛАХ ХАТУУ ХҮНД ҮЕД ТА НАР СЭРГЭЛЭН ЦОГТОЙ БАЙГААРАЙ ДАА, УЛС ОРОН МИНЬ УРУУДАХ УУ? ДОРОЙТОХ УУ? УУГУУЛ ИХ НУТАГ МИНЬ ОРШИХУУ? ЭС ОРШИХ УУ? ХҮҮХНҮҮД БИД ЧИНЬ ӨҮЛЭН ЭХ ШИГ БҮСЭЭ ЧАНГАЛАН ТА НАРАА ТҮШЬЕ ЭРЧҮҮД ТА НАР МИНЬ ЭЗЭН ЧИНГЭС ШИГ УУХАЙЛАН БОСООЧ.

Sunday, March 15, 2009

Хар

Хааяа хааяа
Хаа нэгтэй
Хэн нэгэн
Хэнтэй ч юм
Хачин сайхан байгаа даа

Хамаагvй ээ

Үзэгслэн гоод дурлах гэж
Үзэшгvй муухай төрсөн юм байж
Хамаагvй ээ
Харах нvдэнд
Хар өнгийг хэд хувиргаж ч болно оо

Тансаг дээдэд тэмvvлэх гэж
Тоолох хөрөнгөгvй яваа юм байж
Хамаагvй ээ
Хvний оюун бvтэн цагт
Хөрөнгө байтугай хорвоог бvтээж болно оо

Сайхан авьяасыг бишрэх гэж
Солгой хоолойтой төрсөн юм байж
Хамаагvй ээ
Сэтгэл зvрх өөдөө цагт
Суу билэгтэн болно оо

Мэргэдийн номд шvтэх гэж
Мунхаг боол төрөө юм байж
Хамаагvй
Энэ бие эрvvл энх цагт
Эрдмийн огилд гарч болно оо

Хөгжил

Удахгvй
Бид бусдын бодлыг уншиж
Бvгдийг vзэн яддаг болно
Удахгvй
Ирээдүйгээ харж
Бєєнєєрєє амиа хорлодог болно
Удахгvй
Єнгєрснєє мартаж
Єєрийгєє танихаа болино
Удахгvй
Махаа шулж
Хєхєє томруулдаг болно
Удахгvй
Зvрхээ зарж
Зайнд очерлодог болно Удахгvй
Арьсаа євчиж
Машинаа доторлодог болно
Удахгvй
Баасаа боловсруулж
Нvvрэндээ тvрхдэг болно
Удахгvй
Араг ясаа сугалж
Цамхаг барьдаг болно
Удахгvй
Yсээ мулзалж
Цємийн дvvжлvvр томдог болно
Удахгvй
Нvдээ зарж
Хар шил авдаг болно
Удахгvй
Уушгаа авч хаяж
Тєслийн пийшин суулгадаг болно
Удахгvй
Элэг бєєрєє хатааж
Алт зэсний оронд олборлодог болно
Удахгvй
ДОХ-ыг эмчилж
Компьютрийн вирусанд vхдэг болно
Удахгvй
Бэлэг эрхтэн мєхєж
Вибратор эрхтэн хийдэг компани дампуурна
Удахгvй
Хайр сэтгэлийг хvлээн зєвшєєрч
Хvн амьтантай гэрлэдэг болно
Удахгvй
Нvvрсээр тамхи ороож
Наран дээр очиж асаагаад татдаг болно
Удахгvй
Спиртээр цай чанаж
Саран дээр очиж хєргєєд уудаг болно
Удахгvй
Шар цавуу талхан дээрээ тvрхэж
Шанага долоон од дамжин булагнаж иддэг болно
Удахгvй
Бензинээр шараа тайлж
Х гариг дээр очиж бєєлждєг болно
Удахгvй
Гэмт хэрэгтнvvдээ дэлхий дээр цєлж
Тамд очиж эрлэгийн хаан болцгооно
Удахгvй
Компьютроор секс хийж
Диваажинд очиж аборт хийлгэдэг болно
Удахгvй
Ялаа бvргэдээс том болж
Заан шvvрдэг болно
Удахгvй
Хулгана мєнх настай болж
Хvмvvсийг агнадаг болно
Удахгvй
Ээж аав гэж vгvй болж
Хvvхдvvд байхгvй болно
Удахгvй
Эмээ євєє нар л секс хийж
Их хурлын гишvvд vvний эсрэг хууль гаргана
Удахгvй
Дэлхийгээс том мєндєр орж
Дарж алахаа шахна
Удахгvй
Агаар гэж vгvй болж
Амьсгалын аппарат моодонд орно
Удахгvй
Бурхан байхгvйг мэдээд
бурхан болохоо зарлана
Удахгvй
Хvмvvс амьтад хэл ойлголцож хvмvvнэлэг нийгэм байгуулж
Хамтдаа турж vхнэ
Удахгvй
Хvн амьтад модтой ярьдаг болж
Хоорондоо онигоо ярьж хєхєрєлдєнє
Удахгvй
Чулуу амь орж
Цусаар биеэ гоёдог болно
Удахгvй
Хvн мєнх болж
Хєдлєх амьсагалах амьдрах шаардлагагvй болно...
Удахгvй
Удахгvй бишээ маргааш
Маргааш ч бишээ єнєєдєр
Єнєєдєр єндєєдєртєє яг одоо!
Яг одоо ч биш єчигдєр
Єчигдєр ч биш аль хэдийн энэ ирчихсэн байна ш дээ!!!

Цааш нь нэмээд байгаарай хvмvvсээ
Дэлхийн хамгийн урт шvлэг хамтдаа бичье!

Болжморынх шиг сэтгэл...

Нэгэн болжмор Нисэж ирээд Цонхны тавцан дээр Цомцойн суулаа Дахиад нэг нь Дагаж ирээд Далиа сэгсчин Зэрэгцэн буулаа Хоёр хeeрхeн Жижигхэн амьтад Хослон ижилсээд Эрхэлж гарлаа Бeeвгeр жаахан Бeмбeг шиг биесээ
Бvлээцvvлзх мэт Бeeцийлeн байлаа
Араас нь миний Харсаар суугааг
Амраг хоёр Анзаарах шинжгvй
Ганцаардалд автсан Надад тэд нар
Гайхуулаад байх шиг Хачин санагдав "-Eчvvхэн жижигхэн Шувууд хvртэл
Eeрийг минь ингэтэл
Даажигнах ч гэж дээ..." ...-Арай томхон Eeр шувууны
Ангаахайнаас ч жижигхэн Болжморууд минь ээ Амрагаа санан Гансарсан намайг Атаархуулж битгий
Тарчилган зовоо...!Орчлон дээр би Ганцаараа биш ээ Одоохондоо л Ганцаардаж суугаа юм
Амраг хань минь Алсад байгаа Алдрайхан намайгаа Санаж л байгаа Хонгор тэр минь Холоос ирэхэд Хоёулаа болоод Би ч бас жаргана аа...

Friday, March 13, 2009

Kiss Kiss Kiss


Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучилаарай
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучилаарай
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгийн
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой

Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгийнма
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ

Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучилаарай
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа

Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгийн
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа

Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвшир
даг
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна.
М.М.Пришвин
* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал.
Мэгэли дэ Сэрвантэс
* * *
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р.Декарт

* * *
Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг.
Мэгэли дэ Сэрвантэс.

* * *
Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер

Өөрөөсөө....


Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ
* * *
Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг
* * *
Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс байдаг
Өөдгүй чанараа аугаа их буянтай үйл гэж итгэж үнэмшдэг ГЭНЭН өөдгүйчүүд
Өөдгүй явдалдаа ичиж түүнийг хурдан дуусгавар болгохыг эрмэлзэдэг өөдгүйчүүд
Эцэст нь ЕРДӨӨ өөдгүй буюу ЯСНЫ өөдгүй хүмүүс
* * *
Хамгийн зартай хорт этгээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг зайлшгүй шаардлагаар хийсэн гэж ярьж өөрийгөө өршөөхийг хичээдэг
* * *
Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ
* * *
Хамгийн сайн хүн ихэндээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн Базаахгүй хүн өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амидардаг
Зөвхөн өөрийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг
Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар
* * *
Өдрийг ойрд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай
Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй

Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!... О.Дашбалбар

Уруулаан буд бүсгүй минь ...

Уруулаан буд бүсгүй минь

Унж дорой бүү яв

Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

Намбархаж бүү сүйд бол

Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

Хүлээж цөхөрсөн бол хая

Гоо сайхан яв бүсгүй минь

Гологдож биш шилж амьдар

Гадсан өсгийтэй ганган шаахай

Гархи, гоёл бүгдээн зүү

Сайхан үнэр биедээн шингээж

Салхи татуулан инээмсэглэж яв

Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь

Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…

Монголын сайхан нийслэл


Нүүрсний утаа үнэртсэн

Хотын амьдралд төрсөн би
Хана нь хөгцөрсөн
Төрөхөө Өлгий минь гэж боддог
Цэнхэр утаа суунагласан
Хотынхоо гудамжийг ширтээд
Цээжний мэнгэрээ хөдөлгөн
Хортой угаараар амьсгалахад
Үнэртэж байгаа утаа нь
Илээд ч байгаа юм шиг
Өршөөлгүй Мэр-ийн гар
Зодоод ч байгаа юм шиг
Энэрэлгүй заяандаа гомдон
Эргэн тойрон харахад
Хосгүй гомдлын нулимс
Хоёр нүдийг минь хорсгодог
Энэ бол миний төрсөн хот

Thursday, January 29, 2009

Франц Улс

Газар нутаг нь 550 мянган хавтгай дөрвөлжин км. Баруун Европоос хамгийн өргөн уудам нутагтай бөгөөд уур амьсгалын хувьд баруун хэсэгтээ далайн, өмнө зүгт газар дунлын тэнгисийн төв ба зүүн хэсгээрээ эх газарын уур амьсгалтай. Франц улс нь 22 бүс нутаг, 96н мужтай бөгөөд Гуадолоп, Мартиник, Гуан Ла Реуинион гэёэн ₮н муж нь далайн чандад оршдог.Манай UB 9н дүүрэгтэй бол Парис 20н дүүрэгтэй. Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцарь, Итали, Испанитай эх газараар, Ла Маншийн хоолойгоор Англитай хиллэлдэг.


Үидэсний мөнгөн тэмдэгт нь франк байсан ба 2002 оноос Европын холбооны улсуудын нэгдсэн тэмдэгт болох еврод шилжсэн.


Парис бол тэр чигээрээ гайхамшигийн орон. Тэнд талхны, дарсны, шоронгийн хуял тачаалын, дуураймал хуурамч эд юмсын гээд олон янзын музейтэй. Эдгээрээс хамгийн алдартай нь Лувр буюу Palais du Lauvre. Мөн Парисын Вандаамын талбайд 1р Наполеоны 40 шахам өндөр, Австриас олзолсон 1000 их бууны хайлшаар бүтээсэн сүрлэг хөшөөтэй.
Мөн уг улсын тодотгол ч гэж хэлж болохоор хэд хэдэн зүйл байнаа. Францчууд нь музейгээрээ бусдыг гайхшруулаахаас гадна үнэртэн, чамин хувцасааараа байлдан дагуулдаг. Моод Францаас эхэлдэг гэх нь ч бий шүү. Мөн хамгийн гайхалтай тэднийг дарс баяслаггүйгээр төсөөлөх аргаггүй. Дарсыг хаана ургасан, хэдэн үны урацаас хамаарч дарсны чанар үнэ нь ялгаатай. Мөн Францын Шампань муж бол ориглуун дарсны өлгий гэж байгаа. Тэндхийн хөрсөнд ургадаг усан үзэм ер бусын исэлдvvлэх чадвартайг XIX зуунд францууд мэдсэнээр оргилуун дарс мэндэлжээ.Францын инженер Густав Эйффел 329 м єндєр, 7000 тн жинтэй цамхгийг удирдан байгуулсан нь тvvний нэрээр нэршиж, Францын бэлгэдлийн нэг болжээ.

Sunday, January 4, 2009

Дарс хундагала


Надад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя.
Зовлонг жаргал гэж боддогийн чинь төлөө
Зоргоороо зүрх зүсдэгийн чинь төлөө
Инээдээ мартсан өдрүүдийн төлөө
Эргүүлж болохгүй цаг хугацааны төлөө
Надад бас дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Жаргалд минь байгаагүй цагаан дарсыг
Жавартай өдрүүдийн сүүдэртэй нь цуг
Бодлоо хугачин байж тогтооё
Бүгдийг нь одоо мартчихана
Хуурамч хүмүүсийн инээдэнд
Худлаа магтаалын гал шуурганд
Ичихгүйгээр би эрх чөлөөтэй байна
Эдлэндээ би эзэн шиг оршиж байна
Надад дахиад дарс хундагала
Насныхаа тоогоор ууя
Маргааш харин битгий болоосой

Ухаарлаа.

Амьдрал түүнгүйгээр зогсох юм шиг бодож явсаан
Алдаж ээ би , хожуу ухаарлаа
Амьнаас нь ун
асан атлаа
Аав ээжээ гомдоосон би ухаангүй байж

Ганцхан тэр минь гэж бодож явсаан
Гэнэн байж би сая л мэдлээ
Нэгэн гэрт өсч торничихоод
Над руу гэсэн ахан, дүүсээ ойшоогоогүй би ухаарахгүй явж


Өнгөт орчлонд заяасан ганцхан залуу насаа
Үеийхэнтэйгээ
ч уулзахгүй хөндийрч
Өөрөөсөө илүүтэй
тэрнийг гэсээр явсаан
Үнэхээр том алджээ би амьдралаараа ухаарлаа

Цаг хугацаа амсхийх зуур

Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

Рентген зурхай

Хонь (March 21-April 19)
Арай дэндүү түрэмгий, хэрцгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа.Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансарын нисгэгч эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу үедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр (May 21-June 21)
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн хүүхэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо паразитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр , биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.

Мэлхий (June 22-July 22)
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Yзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалж, өөрөө өөрөөсөө кайф авах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү түрүүлж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хамгаас хайртай нүх рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зүрхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан (July 23-August 22)
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.

Охин (August 23-September 22)
Заан шиг бахдам эелдэг ч , туулай шиг ухаан багатай хөлдүү. Нарийн, харамч, үглээ, хэрүүлч. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Yглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу ер хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бүхэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.

Жинлүүр (September 23-October 22)
Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салаганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц (October 23 - November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж», будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.

Нум (November 22-December 21)
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж, трубадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь давуу тал гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам цохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа л өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх л амьдралынх нь туршид өөрт нь яршиг түвэг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Yнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугларсан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар (December 22-January 19)
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

Хумх (January 20-February 18)
Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв балиар цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

Загас (February 19-March 20)
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдэж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн кайф авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.