
Аз жаргалыг дараа ир гэж битгий буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамдaa хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо шар нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм
Зузаан янаг сэтгэл бодлоо ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хадгал॥
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж битгий хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж хоногийг битгий хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж дайсандаа битгий хуурт
Амьдралын амраг ханиа битгий хуур
No comments:
Post a Comment