Sunday, January 4, 2009

Ойлгодог боловуу?



Он цаг улирч цэг бүдгэрч сэтгэл чангарсан гэвч . .
Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон
Нар сар хоёрыг угтаа нэг юм л шиг ойлгож
Найр дуу хууранд намбатай суудаг болсон

Надаас чи явахад юу үлдсэнийг мэдэх үү
Намрын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
Нартай сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл минь үлдсэн, мэдэх үү чи !
Намайг чи орхиход юу үлдсэнийг мэдэх үү
Навчисаар уйлсан намар шиг сэтгэл үймэрч
үлдсэн
Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
Дуртай бүхнээсээ зугтаасан дугуй хар цэг болж би үлдсэн
Бүүдгэр болсон хорвоогоос
Бүүвэйн дуу ээжийн хайрыг үгүйлсэн
Бүүр юунд ч зовохгүй нохойн догологд атаархаж . .
.
Бушуухан энэ хорвоогоос явах юмсан гэж....

No comments:

Post a Comment