Sunday, January 4, 2009

Эх орон минь

Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нүлимстай нүдээрээ таны зүг хараад зогсож байна, хүү чинь
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь

Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ


Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ

Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа

Хөөрхөн үр минь шулганан зураг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг дуудаж байгаа

Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь

Хүсэл ихтэй ирэхэд ,хясал ихтэй угтсан хүний нутагт
Хүү чинь эх орон таныхаа төлөө зүтгэж явна

Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Монгол эх орон минь хүү чинь тандаа хайртай шүү

No comments:

Post a Comment