Sunday, January 4, 2009

Инээдээр нь сонжоорой

Хүмүүсийн санаандгүй хийсэн хөдөлгөөн зан чанарыг нь илэрхийлж байдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл зан чанарыг зөвхөн үйлдэл, яриагаар нь бус бас инээдээр нь мэдэж болдог аж.
Та хэрхэн инээж байгаагаар зан чанарыг тань төвөггүйхэн тодорхойлж болно. Ингээд бүхэнд нийтлэг “арван төрөл”-ийн инээдийг танилцуулъя. Сонжоог бөглөхийн өмнө толинд харж инээгээд ямар үйлдэл хийдэг болохоо сайн ажиглаарай.

Бүсгүйчүүдийн сонжоо
1. Инээж байхд
аа та чигчий хуруугаа уруулдаа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол “айлгүй”-чүүдийн эгнээнд орно. Тиймээс ч та бусдын анхаарлын төвд байх дуртай нэгэн. 2. Та инээж байхдаа амаа дардаг уу?
Хэрвээ тийм бол та маш эмзэг, өөртөө итгэлгүй нэгэн. Маш ичимхий тул бусдын нүдэнд өртөх дургүй. Нам гүм байдлыг эрхэмлэгч. Танд зөвлөхөд өөртөө итгэлтэй бай.
3. Инээж байхдаа толгойгоо хойш нь гэдийлгэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш итгэмтгий, хөнгөмсөг нэгэн. Хааяа сэтгэлийнхээ хөдлөлөөр болчимгүй алхам хийдэг тул бүхнийг сайтар бодож бай.
4. Та инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч, хэзээ ч биелэхгүй зүйлийн талаар хөөцөлдөх хэрэг байна уу? Тиймээс амьдралд ойрхон зүйлийн талаар бодоод үз.
5. Инээж байхдаа хамараа үрчийлэгдэг үү?
Хэрвээ тийм бол таны үзэл бодол, сэтгэл байнга хувирч байдаг. Та маш зөрүүд, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн юм. Тиймээс таны энэ зан эргэн тойрныхонд чинь хүндрэл учруулдаг.
6. Та амаа том ангайлгаж маш чангаар инээдэг үү?
Хэрвээ тийм бол та маш хөгжилтэй хүн юм. Хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй. Та сайн ярьдаг шигээ бусдыг сонсож сурах хэрэгтэй.
7. Бага зэрэг бөхийж дуугүй инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өрөвч, үнэнч шударга, орчиндоо зохицож чаддаг хүмүүсийн нэг юм. Сэтгэл санаа, үйлдэлээ үргэлж хянаж, цэгнэж байдаг тул хэнийг ч гомдоодоггүй.
8. Инээж байхдаа эрүүгээ барьдаг уу?
Хэрвээ тийм бол та хүүхэд зангаа гээгээгүй нэгэн. Тиймээс ч та юу ч бодохгүйгээр бүхнийг хийдэг байх.
9. Нүдээ онийлгож инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцэвржүүлэгчдийн нэг юм. Таны ажил хэрэгч, шаардлага өндөртэй чанар тань сайшаалтай ч хааяа энэ чанараа хэтрүүлчихдэг. Ийм тохиолдолд өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараад үзээрэй.
10. Инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй юү?
Хэрвээ тийм бол та бусдын бодлыг харгалзахгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг хүн байна. Энэ нь эргэн тойрны хүмүүст таалагддаггүй.
Эрчүүдийн сонжоо
1.
Инээдээ барьж чаддаг эрчүүд. Инээдтэй зүйл сонсоод элгээ хөштөл инээмээр байсан ч түүнийгээ барьж чаддаг эрчүүдийг удирдан жолоодох хэцүү. Гэхдээ тэд дурлалд үнэнч байдаг. Нөгөөтэйгүүр тэдэнд найз нөхдийн халуун дулаан үг хэрэгтэйг мартаж болохгүй.
2. Нүдээ аниад, толгойгоо гэдийлгэн инээдэг эрчүүд. Ийм эрчүүд зугаа цэнгэлд дуртай байдаг. Тэдний хувьд хэн нэгний халамж хэрэгтэй болох үед л найз охиноо санана.
3. Амаа том ангайж, сэтгэлийнхээ гүнээс инээдэг эрчүүд. Амьдралаас баяр хөөр авч чаддаг тул амралт зугаалганд сайн хань болно. Мөн ухаантай үг, шүүмжлэл, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог ч удалгүй үүнээсээ залхаж эхэлдэг. Харамсалтай нь ийм эрчүүд бүдүүлэг хүмүүс юм. 4. Жигтэй инээмсэглэдэг эрчүүд. Ийм эрчүүд сүрлэг харагддаг ч болгоомжил. Тэд их зальтай хүмүүс юм. Хэрэв уруулынхаа баруун өнцгийг үл ялиг өргөн инээмсэглэж байвал таныг нүдээ цавчиж амжаагүй байхад л хуурах вий.
5. Ялдам инээмсэглэдэг эрчүүд. Уруулынхаа зүүн өнцгөөр ялдамхан инээмсэглэдэг хүнтэй учирсан бол танд баяр хүргэе. Учир нь зүүн талд зөвхөн зүрх төдийгүй сэтгэл оршдог гэж үздэг. Тиймээс ингэж инээмсэглэдэг хүмүүс маш ховор байдаг.
6. Инээж байхдаа хөлөө цохиж, хажуу дахь хүнээ барьж авдаг эрчүүд. Ийм эрчүүд бусдаар хүрээлүүлэх дуртай байдаг. Хэрвээ тэднийг тоохгүй бол уур нь хүрч, яахаас ч буцахгүй тул болгоомжлох хэрэгтэй.
7.Сэтгэл түгшсэн байдалтай инээмсэглэдэг эрчүүд. Тэдний нүдээрээ инээмсэглэхийг та хэзээ ч олж харахгүй. Тайван зан сайн хэдий ч өрөвдмөөр удаан хөдөлгөөнтэй хүмүүс.

1 comment: